2188 хүнээс халдвар илэрч, арван хүн нас баржээ

Сүүлийн 24 цагийн хугацаанд 10400 хүнд шинжилгээ хийхэд 2188 хүнээс халдвар илэрч, манай улсад бүртгэгдсэн нийт тохиолдол 76084 боллоо.  

  • Улаанбаатарт 1498 халдвар илэрч, нийт 65160 
  • Орон нутагт 683 халдвар илэрч, нийт 10150 тохиолдол
  • Эмнэлгээс шалтгаалах халдвар 7 тохиолдол илэрч, нийт 180 боллоо.  

Коронавирусийн халдварын өвчлөлийн улмаас 10 хүн нас барлаа. Ингэснээр коронавирусийн улмаас амь насаа алдсан хүмүүсийн тоо 361 боллоо.    

Мөн сүүлийн 24 цагийн хугацаанд 496 хүн эдгэрснээр улсын хэмжээнд нийт 56947 хүн эдгэрч эмнэлгээс гарсан байна. Одоогоор 5315 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буйгаас 

  •     Хөнгөн 2760 
  •     Хүндэвтэр 1810 
  •     Хүнд 638 
  •     Маш хүнд 146 хүн байна. 

+ There are no comments

Add yours