Ц.Ганзориг: Вакцины үр дүн долдугаар сард гарна гэж эрдэмтдийн баг үзэж байгаа

Засгийн газрын хэвлэлийн төлөөлөгч Ц.Ганзориг Засгийн газраас гарсан шийдвэрийн тухай мэдээлэл хийж байна.

Ц.Ганзориг “Давтан тундаа хамрагдсан иргэдийн 0.5 хувь нь халдварт өртсөн. байна. Хөл хөдөлгөөн 95 хувиар нэмэгдсэн. Долдугаар сарын эхээр вакцины бодит үр дүн гарна гэж эрдэмтдийн баг үзэж байна. Тийм учраас тайвшрах эрт байна. Засгийн газрын тэргүүн хатуу хөл хорио тавихгүй гэж мэдэгдсэн” гэв.

Мөн долдугаар сарын 1-нээс хүүхдийн мөнгө, цахилгааны мөнгийг үргэлжлүүлэх эсэхийг шинэ ерөнхийлөгч тангаргаа өргөсний дараа ҮАБЗ-ийн эхний хуралдаанаар шийднэ гэв.

+ There are no comments

Add yours