С.Амарсайхан: Хил нээх хугацааг зургаадугаар сарын эхэн хүртэл хойшлуулсан

Засгийн газрын ээлжит хуралдааны дараа УОК-ын дарга, бусад сайдууд мэдээлэл хийлээ.

УОК-ын дарга С.Амарсайхан: “Вакцин хийлгэсэн ч маскаа авах болоогүй. Вакцинжуулалт удаашрах тусам нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөө арилахгүй. Вакцин хийлгэвэл халдвар авсан ч хүндрэх, улмаар нас барах эрсдэл буурах учир маш чухал юм.

Засгийн газар тавдугаар сарын 1-нээс хил нээх чиглэл барин ажиллаж байсан боловч хөл хорионы үед халдварын тархалт хүссэн хэмжээнд буурахгүй байгаа нөхцөл байдлыг харгалзан хил нээх асуудлыг зургаадугаар сарын эхэн хүртэл хойшлуулах шаардлагатай гэж үзсэн” гэв.

+ There are no comments

Add yours