QR кодыг зориулалтын бусаар ашигласан 499 автомашины зөвшөөрлийг цуцаллаа

Цар тахлын нөхцөл байдлын улмаас тавдугаар сарын 8-ны өдөр хүртэл Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт буюу хатуу хөл хорионы дэглэмд шилжээд байгаа билээ.

Тэр дундаа Улаанбаатар хотод тогтоосон хөл хорионы дэглэмийг улам чангаруулж, хүнсний дэлгүүрүүдийг 19:00 цаг хүртэл ажиллуулахаас гадна зөвшөөрөгдсөн байгууллагуудын ажилтнуудыг QR код бүхий зөвшөөрлийг үндэслэн замын хөдөлгөөнд оролцуулж, иргэдийг хүнс цуглуулах, гэрийнхээ ойролцоо салхилах, вакцинд хамрагдахаас бусад үед гэрээсээ гарахгүй байхыг зөвлөж байгаа юм.

Түүнээс гадна, зөвшөөрөгдсөн байгууллагын ажилтнууд QR код бүхий зөвшөөрлийг зориулалтын бусаар ашиглаж,замын хөдөлгөөнд оролцох зөрчлүүд гарсаар байна.

Тэгвэл өнөөдрийн байдлаар 499 автомашины QR кодын цуцлаад байгаа талаар ТЦА-ны Урьдчилсан сэргийлэх хэлтсийн мэргэжилтэн Г.Отгонтамир мэдээлэл өглөө.

+ There are no comments

Add yours