Сүүлийн 24 цагт 742 хүнээс коронавирусийн халдвар илэрч, хоёр хүн нас баржээ

ЭМЯ-наас коронавируст халдварын цаг үеийн нөхцөл байдлын ээлжит мэдээлэл хийж байна.

Өнгөрсөн 24 цагийн хугацаанд 10666 хүнд шинжилгээ хийж, 742 хүнд коронавирусийн халдвар илрээд байна. Ингэснээр улсын хэмжээнд 18565 хүн ковид-19- ийн халдвар авчээ. Мөн сүүлийн 24 цагт 385 хүн эдгэрч нийт 10638 хүн эдгэрлээ.

Улаанбаатар хотод 654, хөдөө орон нутагт халдварын 88 тохиолдол шинээр бүртгэгдлээ. 45 хүний биеийн байдал маш хүнд, 175 хүний биеийн байдал хүнд байна.

+ There are no comments

Add yours