30-39 насны 95,172 хүн вакцины эхний тунг хийлгэжээ

ЭМЯ-ны ээлжит хэвлэлийн хурлын үеэр дархлаажуулалтын ажлын явцын мэдээг танилцууллаа. Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 376,373 хүн вакцины эхний тунг хийлгэжээ.

“Шинжлэх ухааны үүднээс 15-аас дээш насныхан вакцин хийлгэж болох ч манай улс 18-наас дээш насны иргэдээ вакцинд хамруулж байгаа” гэдгийг ЭМЯ-ны хэвлэлийн ажилтан Б.Ууганбаяр тодотгон хэлэв.

Өнөөдрөөс эхлээд нийслэл Улаанбаатар хотод өдөрт дунджаар 30,000 иргэнийг дархлаажуулалтад хамруулах бол орон нутагт эрүүл мэндийн ажилтнууд, хариу арга хэмжээний багийнхныг вакцинд хамруулж эхэлж байгааг ЭМЯ-наас мэдээллээ.

Найман аймагт дархлаажуулалтын ажил эхлээд байна. Орон нутагт эрүүл мэндийн ажилчдаас гадна уул уурхайн салбарын ажилтнууд, гаалийн байгууллагынхан дархлаажуулалтад хамрагдаж байгаа аж.

+ There are no comments

Add yours