УДЭТ-аас халдварын 113 тохиолдол илэрчээ

ХӨСҮТ-ийн дэд захирал Э.Тэмүүлэн сүүлийн долоо хоногийн тархалтыг харвал халдвар хүн амын дунд тархах эрсдэл үүссэнийг анхааруулав.

Өвчлөл бүртгээгүй байхад манай улс бэлтгэлд бүх анхаарлаа хандуулсан. Алаг цоог өвчлөлтэй байхал тогтоон барихад анхаарч байв. Харин одоо халдварыг бууруулах, хүн амын дунд сүргийн дархлаа тогтооход анхаарч, дархлаажуулалтыг эрчимжүүлсэн.

Манай улсад нийт 81 халдварын кластер үүсжээ. Үүний 19-ийг хянаж дууссан. Одоо 41 идэвхтэй кластер байна. Зургаан өөр дүүрэг нэг кластер байж болдгийг Э.Тэмүүлэн захирал онцлов.

УДЭТ-аас 113 халдвар илэрсэн нь идэвхтэй кластеруудын нэг юм.

+ There are no comments

Add yours