НОК-оос бүх тоглолтыг хойшлуулах санал гаргалаа

НОК-оос бүх тоглолтыг хойшлуулах санал гаргалаа

Улсын Драмын Эрдмийн театрын 54 ажилтнаас коронавирус илэрсэнтэй холбогдуулан НОК-оос баярын үеэр тоглогдох бүх тоглолтыг хойшлуулах санал гаргалаа.

Хотын захирагч, НОК-ын дарга Д.Сумъяабазар: “Анна Каренина” тоглолтын багийн 54 хүнээс коронавируст халдвар илэрлээ. Сүүлийн өдрүүдэд оршуулгын үйл ажиллагаанд оролцсон 37 хүн, хорооллын захад ажилладаг 15 хүнээс халдвар илэрсэн. Баярын өдрүүдээр болох олон нийтийг хамарсан бүх тоглолтыг хойшлуулах саналыг УОК-д хүргүүлж байна.

Гудамжнаас нэмж халдвар илэрсэн тохиолдолд дүүргийн онцгой комиссоос өргөтгөсөн шинжилгээ хийхээр ажиллаж байна. УДЭТ-ын тохиолдлуудыг дүүргээр нь задалбал Баянголд 11, Баянзүрхэд 17, Сүхбаатарт 6 , Сонгинохайрханд 9 хүнээс халдвар илэрсэн байна.

Leave a Reply

Your email address will not be published.

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.