О.Дашпагма: 15432 хүнийг вакцинжуулж, 41 хувьд нь вакцины дараах хэвийн урвалууд илэрсэн

О.Дашпагма: 15432 хүнийг вакцинжуулж, 41 хувьд нь вакцины дараах хэвийн урвалууд илэрсэн

ХӨСҮТ-ийн Дархлаажуулалтын албаны дарга О.Дашпагма ЭМЯ-ны ээлжит хэвлэлийн хуралд оролцож мэдээлэл өглөө. “Корона вируст халдварын эсрэг вакцинжуулалтын үйл ажиллагааг нийслэлд зохион байгуулж байгаа. Нийслэлийн хэмжээнд дархлаажуулалтын хорин цэгт гуравдугаар сарын 4-ний өдрийн байдлаар 15432 хүнийг вакцинжуулалтад хамрууллаа.

Үүнд эрүүл мэндийн байгууллагын ажилтан, цар тахлын эсрэг арга хэмжээнд оролцож байгаа мэргэжилтнүүд, тасралтгүй үйл ажиллагаа нь явагдах шаардлагатай ААН, байгууллагын ажилтнуудыг вакцинжуулах ажлыг зохион байгуулж байна. Эрүүл мэндийн байгууллагын 10148 хүн, бусад салбар байгууллагын 3568 мэргэжилтнийг вакцинжууллаа.

Нийт вакцинд хамрагдсан хүмүүсийн 41 хувьд нь вакцины дараах хэвийн урвалууд илэрсэн. Үүнд халуурах нь 15.5 хувь, дотор муухайрах 6.5 хувь, булчин өвдөх 6.7 хувь, тариулсан газар нь хөндүүрлэх зовиур 13.2 хувь, толгой өвдөх 16.4 хувьд нь илэрсэн байна. Энэ мэтчлэн вакцины дараа илрэх урвалууд хэвийн түвшинд байгаа бөгөөд танд дархлаа тогтож байгааг илэрхийлэх хэвийн урвалууд юм” гэв.

Leave a Reply

Your email address will not be published.

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.