Я.Өлзийболд: Тийзний үнийг 15 хувь хөнгөлнө

Тийзийн үнийн хөнгөлөлтийн талаар “МИАТ” ТӨХК-ийн коммер эрхэлсэн захирал Я.Өлзийболд” Иргэдийн татах авах үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэхээр ажиллаж байна. Тийзний үнийн асуудал дээр УОК хуралдаж МИАТ ТӨХК-д чиглэл өгсөн. Бүх чиглэлийн тарифыг 15 хувиар бууруулах чиглэл ирсэн. Гуравдугаар сарын 1-нээс эхлэн татан авалтын нислэг дуусах хүртэл үргэлжилнэ. Сөүл чиглэлийн нислэг 530 мянган воны тарифтай бөгөөд үүнээс 15 хувь хөнгөлөөд 457 мянган вон болж байна. Токио чиглэлд 59,150 иений тариф 51,050 иен, Франкфурт чиглэл 830 еврогоос 731 евро, Истанбул 734 ам доллароос 629 ам доллар, Нурсалтан 364,314 ам доллар болж байгаа” гэлээ.

+ There are no comments

Add yours