Макдональдсын ажилчин хууль бусаар бичлэг хийж байгаад баривчлагджээ

Макдональдсын ажилчин хууль бусаар бичлэг хийж байгаад баривчлагджээ

Солонгос Улсын өмнөд Гёнсан мужийн Чанвон дахь Макдональдсын салбарын ажилчин эмэгтэй ажилчдын хувцас солих өрөөнд нууцаар бичлэг хийж байгаад баривчлагдсан байна. Гёнсан мужийн цагдаагийн газар “2019 оны 6 сараас 2020 оны 12-р сар хүртэл тус салбарт ажиллаж байсан 25 настай залууг эмэгтэй ажилчдын хувцасаа тайлж буй бичлэгийг нууцаар хийсэн хэрэгт буруутган баривчилсан байна. Тэрээр нууцаар бичлэг хийхээр эмэгтэй ажилчдын өрөөнд утас суурьлуулсан байжээ. Тэрээр өдөрт долоон цаг, долоо хоногийн 5 өдөр ажилладаг байсан байна. Ээлжийнхээ үеэр ажилаа эхлэхээс өмнө камераа суурьлуулаад ажлаа дуусгаад бичлэгүүдээ цуглуулдаг байжээ. Нууц утсыг энэ сарын 12-нд эмэгтэй хамт ажиллагсад нь илрүүлжээ. Тус төхөөрөмжнөөс 20 эмэгтэй ажилчдын 100 орчим видео бичлэг олдсон байна. Нэмэлт шалгалтаар цагдаа нар Telegram- аас татаж авсан олон мянган зураг, видео бичлэгийг олжээ. Цагдаагийн газраас энэ сарын 27-ны өдөр прокурорын байгууллагад бэлгийн гэмт хэргийн тусгай акт, хүүхдийг бэлгийн хүчирхийллээс хамгаалах актыг зөрчсөнд буруутгахыг хүсч, хэргийг прокурорт шилжүүлжээ.

Leave a Reply

Your email address will not be published.

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.