Япон: Вакцины хангалт хязгаарлагдмал тул өндөр настнуудыг хожуу вакцинжуулна

Вакцин дөнгөж шинээр хэрэглээнд нэвтэрч байгаа тул Япон улс эхний ээлжинд вакциныг хязгаарлагдмал тунгаар хүлээж авч өндөр настнуудаа яаралгүй аажмаар вакцинжуулж эхэлнэ хэмээн Японы вакцины хорооноос мэдэгдлээ.

Япон улс иргэддээ зөвхөн Pfizer-ийн вакцин хийхээр болсон бөгөөд Европд Pfizer вакцины үйлдвэрлэл эрчимтэй явагдаж байгаа ч таван сараас өмнө Японд хангалттай тун ирж амжихгүй гэж Засгийн газрын сайд Таро Кано олон нийтэд мэдэгдсэн билээ. Тэрээр “Бид дөрөвдүгээр сараас эхлээд өндөр настнуудаа вакцинжуулах төлөвлөгөөтэй байсан боловч вакцины тун хязгаарлагдмал тул өндөр настнуудаа аажмаар вакцинжуулахаар боллоо” гэв.

Япон улс 500 сая тун вакциныг барууны эм үйлдвэрлэгчдээс авахаар хэлэлцээр хийсэн боловч дотоодод зөвхөн Pfizer-ийн вакциныг баталгаажуулсан байгаа билээ. Япон Pfizer вакцинаас 144 сая тунг захиалсан бөгөөд хоёр дахь 450.000 тун нь энэ Ням гарагт ирэх юм байна.

+ There are no comments

Add yours