“Нэг хаалга- Нэг шинжилгээ”-гээр корона вирусын халдвартай 78 хүнийг илрүүлсэн

Хоёрдугаар сарын 20-ны өдөр 44018 хүнд PCR шинжилгээг хийхэд 52 хүнээс халдвар илэрч үүний 24 нь “Нэг хаалга- Нэг шинжилгээ”-нээс бүртгэгдсэн байна. 24 хүний 15 нь анхны шинжилгээгээр, есөн хүн 9 нь хавьтлын шинжилгээгээр илэрлээ.

“Нэг хаалга-Нэг шинжилгээ” арга хэмжээ 10 дахь өдрөө үргэлжилж байна. Өчигдөр Сүхбаатар дүүргийн 22436 өрхөөс шинжилгээ авч дууслаа. Өнөөдөр Баянзүрх дүүргийн 45800 өрхөөс шинжилгээг авч, хоёрдугаар сарын 23-ны 06.00 цагт шинжилгээ авах үйл ажиллагаа бүрэн өндөрлөх юм байна.

“Нэг хаалга- Нэг шинжилгээ”-гээр өнөөдрийн байдлаар корона вирусын халдвар авсан 78 хүнийг илрүүлсэн байна.

+ There are no comments

Add yours