БЗД-ийн “Элизабет” хотхоны 214 дүгээр байрны 2 дугаар орцонд хөл хорио тогтоожээ

БЗД-ийн “Элизабет” хотхоны 214 дүгээр байрны 2 дугаар орцонд хөл хорио тогтоож, хамгаалалт авчээ. Иргэдийг шинжилгээнд хамруулах, айл болгоны хаалган дээр зөвлөмж, мэдээллүүдийг нааж, утсаар мэдээлэл өгөх ажил хийгдэж байна.

Тусгаарлалтад орсон иргэд:

  • Эм болон эмнэлзүйн зөвлөгөө мэдээлэл авах бол 1800-1883
  • Хүнсний хангамж, хүргэлттэй холбоотой мэдээлэл авах бол 83023366
  • Бусад асуудлаар мэдээлэл авах бол Баянзүрх дүүргийн онцгой коммиссын Шуурхай штабын 80535063, 93190092 утсанд хандаж зөвлөгөө мэдээлэл авах боломжтой. Тусгай чиг үүргийн байгууллагаас гаргасан заавар зөвлөмжийг чанд сахиж, халдвар хамгааллын дэглэмээ сахихыг зөвлөлөө.

Мөн өчигдөр тус дүүргийн 8 хороо Хот-Айл хотхоны 16 дугаар байр, 16 хороо 105-р байр 36-р байр, “Амгалан” хотхоны 15 байруудад хөл хорио тогтоож цагдаагийн хамгаалалтад авч иргэдийг шинжилгээнд хамруулж эхэлсэн байна.

ЭХ СУРВАЛЖ: Баянзүрх дүүргийн онцгой комисс

+ There are no comments

Add yours