“Аав ээжийгээ хайрлахгүй, вирусээс хамгаалахгүй байгаа бол очиж золгох байх даа”

Эрүүл мэндийн яамны 11 цагийн ээлжит мэдэллээр цар тахал эдийн засаг, эрүүл мэндэд ямар нөлөө үзүүлж байгаа талаар эдийн засагч Л.Оюун мэдээлэл өглөө. 

Тэрээр “Бид цагаан сарыг битгий тэмдэглээч гээгүй. Айл хэсэхгүй байгаач гэсэн. Бид санамсаргүйгээр бусад хүмүүст өвчин тархаах магадлалтай байна. Ууц, тавгийн боовны худалдан авалтыг харахад цагаан сарыг тэмдэглэх өнгөтэй байна. Өвчин хөдөө орон нутаг руу дахин тархах магадлал өндөр байна. ЭМЯ-наас өдөр бүр анхааруулаад байхад хүмүүсийн хандлага өөрчлөгдөхгүй байна.

Хамаатан садан, ах дүү, аав ээж, эрсдэлтэй бүлгүүдээ хайрлахгүй, коронавирусээс харамлахгүй байгаа бол очиж золгох байх даа. Ингэж л анхааруулахгүй бол байдал хүнд болох нь. Халдварыг тархаахгүй байх боломж 100 хувь байна. Энэ биднээс шалтгаална. Ирэх тусгаарлалтын өдрүүдээр тэсчихвэл вакцин ирэх ойрхон байна.” гэв.

+ There are no comments

Add yours