Сар шинийн барилдаанд хүч үзэх бөхчүүдийг өнөөдөр бүртгэнэ

“Цөөвөр” хэмээх Цагаагчин Үхэр жилийн сар шинийн барилдаанд хүч үзэх 128 бөхийг өнөөдөр 15:00 цаг хүртэл бүртгэж, олон нийтэд танилцуулна. Уг барилдаан нь Монгол Улсад зохиогддог үндэсний бөхийн барилдаануудаас нэр хүндээрээ наадмын дараа ордог билээ.

Билгийн тооллын шинэ он болох цагаан сарыг тохиолдуулан битүүний өдөр зохиогддог энэхүү барилдаан анх 1963 онд “Нэгдэлчдийн баярын барилдаан” гэсэн нэртэйгээр зохиогдож байв. Тэр жил анхны туулай жилийн сар шинийн барилдаан болж, дархан аварга Ж.Мөнхбат улсын заан цолтойдоо түрүүлж, улсын аварга Ч.Бээжин үзүүрлэж байсан түүхтэй.

Харин энэ жил цар тахал дэгдэж буйтай холбогдуулах бөхчүүдийн бэлтгэл салгар байгаагийн зэрэгцээ допинг хэрэглэсэн нь тогтоогдсон Монгол Улсын аварга Н.Батсуурь, улсын арслан Р.Пүрэвдагва нар өнжинө. Харин улсын аварга Э.Оюунболдын барилдах эрх сэргэсэн тул хэрхэх нь өөрийн хэрэг боллоо.

Мөн аймаг, сумын цолтой бөхчүүд ихээр барилдах магадлалтай байна гэдгийг албаныхан мэдээллэж байна.

+ There are no comments

Add yours