УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр цахимаар хуралджээ. Хурлаар Ерөнхийлөгч Х.Баттулгаас УИХ-д өргөн барьсан “Өрх бүрд нэг сая төгрөг”-ийн тэтгэлэг олгох бодлого, арга хэмжээг хэрэгжүүлэх “Коронавируст халдварын цар тахлаас үүдэлтэй амьдралын доройтол, нийгэм, эдийн засгийн бэрхшээлийг даван туулах онцгой арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцсэн байна. Бүлгийн гишүүд уг тогтоолын талаар санал бодлоо хэлж, гишүүдийн олонх нь холбогдох байнгын хороогоор хэлэлцүүлж, ярих нь зүйтэй гэж үзлээ.
Ерөнхийлөгчийн санаачилсан өрх бүрд нэг сая төгрөг олгох төслийг хэлэлцэнэ
