Тусгай үүргийн нислэгээр өнөөдөр ирэх байсан иргэн БНСУ-д нас баржээ

Тусгай үүргийн нислэгээр өнөөдөр ирэх байсан иргэн БНСУ-д нас баржээ

Нэгдүгээр сарын 15 буюу өнөөдрийн тусгай үүргийн нислэгт багтан эх орондоо ирэх гэж байсан иргэн өнөөдөр БНСУ-д нас барсан харамсалтай явдал болжээ. Эх сурвалжийн мэдээлж буйгаар 1986 онд төрсөн, эрүүл залуу хүн байсан гэв. Тэрээр өнгөрсөн хугацаанд эх орондоо яаралтай буцах хүсэлтээ удаа дараа мэдэгдэж, өнөөдрийн тусгай үүргийн онгоцонд багтаад байсан байна.

11 сарын 12-ноос хойш нийт таван нислэг цуцлагдаж, 1000 иргэн бүх төлбөр мөнгөө тушаасан ч хоёр сар гаруй орон байргүй, өвлийн хүйтэнд гадаад оронд гацаж байна. Монгол хүний Үндсэн Хуулиар олгогдсон эрхийг удаа дараа зөрчиж, иргэдээ ийм хүнд байдалд оруулж, сар жилээр гацаах ч гэж дээ.
Гэр бүл, төрөл төрөгсдөд нь гүн эмгэнэл илэрхийлье.

Leave a Reply

Your email address will not be published.

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.