Баянгол дүүргийн 4 орон сууцанд халдвар голомтолж, хавьтал болсон хүмүүс өвдсөөр байна

Баянгол дүүргийн 4 орон сууцанд халдвар голомтолж, хавьтал болсон хүмүүс өвдсөөр байна
Баянгол дүүргийн 5, 6 дугаар хороонд голомтын илрүүлэг шинжилгээ хийж буй. Үүнд одоогоор нийт 18,584 хүнийг хамруулснаас 13,262 хүний шинжилгээний хариу гарсныг ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа танилцуулав.

Үүнээс 6 тохиолдол батлагдсан ба өвчлөл голомтолж гарч байгаа 65, 12 дугаар байрны хавьтлуудын давтан шинжилгээнээс илэрчээ. Бусад хүнээс халдвар илрээгүй байна.

Одоогоор БГД-т дөрвөн жижиг кластер голомт байгаа бөгөөд идэвхтэй хянаж байгааг хэллээ.

Эдгээр дөрвөн кластер нь

  • “Ачтан” эмнэлгийн ажилтнуудын орон сууц
  • 57
  • 65
  • 43 дугаар байр

бөгөөд халдвар үргэлжлэн голомтолж, хавьтал болсон хүмүүс нь өвдөж байна.

“Эдгээр нь баяр ёслолоор айл хэссэн, нийлж баяр тэмдэглэсэн асуумжтай хүмүүс байна. Цаашдаа иргэд бөөгнөрөл үүсгэхгүй, үйл ажиллагаа зохион байгуулахгүй байхыг анхааруулж байна.

Халдварыг хараад байхад нэг гэр бүл, эсвэл хэсэг бүлгээрээ, хамт олон нийлж арга хэмжээ зохион байгуулснаа мэдээлж байгаа. Иймд хүний бөөгнөрлөөс сэргийлж, эрүүл мэндийн байгууллагын зөвлөмжийг хэрэгжүүлж ажиллахыг хүсье” хэмээн А.Амбасэлмаа хэллээ.

Улаанбаатар хотод бүртгэгдээд буй нийт 603 тохиолдлын 55.7% нь БЗД, 17% нь БГД-т ногдож байна.

Leave a Reply

Your email address will not be published.

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.