Валютын хадгаламж төгрөгийнхтэй харьцуулахад 3-4 хувиар бага хүүтэй байна

Валютын хадгаламж төгрөгийнхтэй харьцуулахад 3-4 хувиар бага хүүтэй байна

Ам.долларын эсрэг төгрөг сулрах үед иргэд төгрөгийн хадгаламжаа валютын хадгаламж руу хөврүүлэх хандлага нэлээд байдаг. Төгрөг болон ам.долларын өгөөжийн талаар эдийн засагчаас тодрууллаа.

2020 оны 10 дугаар сарын байдлаар өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад валютын хадгаламж 53 гаруй хувиар нэмэгдсэн байна. Ингэж нэмэгдэхэд хоёр шалтгаан нөлөөлжээ.

Нэгдүгээрт, өнгөрсөн оны 10 дугаар сард валютын хадгаламж огцом нэмэгдсэн. Энэ нь Монгол Улс ФАТФ-ын саарал жагсаалтад орсонтой холбоотойгоор иргэдийн дунд сандрал үүсч ам.доллар руу хөрвөлт хийгдсэн бол энэ оны 5, 6 дугаар сард валютын хадгаламж мөн л багагүй хувиар нэмэгдсэн. Энэ нь сонгуулийн өмнө иргэдийн дунд үүссэн хүлээлт, цар тахалтай холбоотойгоор эдийн засаг хүндрэх нь гэсэн иргэдийн эрсдэлээс сэргийлсэн үйлдэл байсан аж.

Төгрөг болон ам.долларын хадгаламжийн өгөөжийн хувьд том гурван банкны 12 сарын хугацаатай төгрөгийн хадгаламжийн хүү 11.2 хувьтай байгаа бол ам.долларынх 3.6 хувь байна. Тэгэхээр төгрөг, ам.долларын хүүний зөрүү 7-8 хувь, ханшийн өөрчлөлт 4.2 хувь байгаа нь валютын хадгаламж эзэмшигч төгрөгийн хадгаламж эзэмшигчтэй харьцуулахад дунджаар 3-4 хувиар бага хүү авч байна гэсэн үг юм.

Leave a Reply

Your email address will not be published.

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.