Коронавирусийн дэгдэлтээс урьдчилан сэргийлэх зорилгоор бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн. Тиймээс авто тээврийн шалган нэвтрүүлэх Эмээлт, Өлзийт, Гүнт, Хонхор, Тавантолгой, Баруун түрүүн, Дөрөвдүгээр зөрлөг, Элстэй товчоодод Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар, Нийслэлийн Онгой байдлын газар, Нийслэлийн цагдаагийн газраас алба хаагчид хяналт, шалгалт хийж байна. Өнгөрсөн 24 цагийн хугацаанд нийслэлийн шалган нэвтрүүлэх найман товчоодоор нэвтэрсэн 1031, хотоос гарсан 1238 тээврийн хэрэгсэл байна. Мэргэжлийн байгууллагын 77 алба хаагч хот руу орж ирсэн 1873, хотоос гарсан 2599 зорчигчид эрүүл мэндийн хяналт, үйлчилгээ үзүүлэн ажиллажээ. Өчигдрийн байдлаар хот руу зөвшөөрөлтэй 854.6 тонн түүхий нүүрсийг тээвэрлэн оруулжээ.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Сэтгэгдэл үлдээх

Leave a Reply

Your email address will not be published.

Confirm that you are not a bot - select a man with raised hand:

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.