Т.Мөнхсайхан: Улсын хэмжээнд 36 PCR лаборатори ажиллаж байна

Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан “Голомтлон гарсан халдварын чухал хэсгийн тандалтын ажил явагдаж байгаа. Хүч хүрэхгүй бол цаашид тандалтын багийг нэмэгдүүлнэ. Улсын хэмжээнд 36 PCR лаборатори байгаа. Үүнээс 10 орчим нь улсын эмнэлгүүдэд бий. Өнөөдрийн байдлаар PCR лабораториуд бүрэн хүчин чадлаараа ажиллаж байгаа” гэв.

Мөн Эрүүл мэндийн Сайдын тушаалаар ХӨСҮТ-д эмчлэгдэж байгаа эмч, сувилагч нарын ар гэрт тус бүр 5 сая төгрөгийн дэмжлэг үзүүлээд байна. Мөн Ковидын эмчилгээнд ажиллаж буй эмч, эмнэлгийн ажилтнуудад 500 гаруй сая төгрөгийн урамшууллыг олгохоор болсон. Цаашид эрүүл мэндийн байгууллагуудын эмч, ажилтан руу чиглэсэн цалин, урамшууллын асуудлыг шийдвэрлэхээр ажиллаж байна.

+ There are no comments

Add yours