Хятад улс Британи, Бельги аялагчдыг хилээр нэвтрүүлэхгүй

Бээжин Ройтерс агентлагийн мэдээллэснээр Хятад улс цар тахлын хоёр дахь давлагаагаар корона вирусын халдвар ихсэж байгаа Их Британи, Англиас ирж байгаа жуулчдад хилийн хориг тавьж байгаа бөгөөд АНУ, Герман, Францаас ирж байгаа аялагчдыг ковидын тест заавал өгсөн байхыг шаардаж байна. Цар тахлын улмаас Хятад улсад оршин суух визтэй ч Англиас ирж байгаа гадаадын иргэдийг түр хугацаанд хилээр оруулахгүй байх шийдвэр гаргасан бөгөөд түүнчлэн нэг хүнд ноогдох халдварын тоогоор Европд тэргүүлж байгаа Бельги улсаас ирж байгаа аялагчдад мөн хилийн хориг тавьж байгаагаа Бельги дахь Хятадын элчин сайдын яамнаас мэдэгдсэн.  Англид өдөрт 20,000 хүн халдвар авч тэр хэрээрээ Европын улсуудаас нас баралтын тоо хамгийн өндөртэй байна.

11-р сарын 6-наас эхлэн АНУ, Франц, Германаас Хятдад газардаж байгаа бүх зорчигчид корона вирусын эсрэг эсрэг биеийн нуклейн хүчил, цусны шинжилгээ өгч эхэлсэн билээ.

Б.Хонгорзул

+ There are no comments

Add yours