Гадаадын иргэн харьяатын газраас өнгөрсөн долоо хоногт хийсэн хяналт, шалгалтын талаар өнөөдөр мэдээлэл хийлээ. Манай улсад 306 Вьетнам иргэн амьдардаг. Үүний 206 нь хөдөлмөр эрхэлдэг. Эдгээр иргэдээс 45 нь зориулалтын бус буюу хөрөнгө оруулагчийн визээр засварын газар ажиллуулж байсныг шалгалтаар илрүүлжээ.
Гадаадын иргэн харьяатын газрын хяналт шалгалтын хэлтсийн дарга Х.Бэхбат “Хөдөлмөр эрхлэх визтэй иргэд сар бүр Монгол Улсад 840 мянган төгрөг, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгал болон бусад даатгалыг улсад төлөх хуультай. Гэвч Вьетнам улсын эдгээр 45 иргэн татвар төлөөгүйгээс улсад нэг тэрбум орчим төгрөгийн хохирол учирсан. Тиймээс ГИХГ-аас эдгээр иргэдийн татварыг төлүүлж, албадан гаргах хуулийн дагуу арга хэмжээ авч ажиллана” гэж ярьсан юм.
Мөн 2004 оноос хойш бичиг баримтгүй, хууль бусаар ажиллаж, амьдарч байсан Хятадын хоёр иргэн, 1996 оноос хойш хууль бусаар, бичиг баримтгүй амьдарч байсан Югаслав /хуучин/ улсын нэг иргэнийг олж, хуулийн дагуу арга хэмжээ авахаар болжээ.
More Stories
2026 оныг “Боловсролыг дэмжих жил” болголоо
Засгийн газрын ээлжит хуралдаан 2025 оны дөрөвдүгээр сарын 02-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Байгалийн хийн хоолой барих төслийн...
Улс тунхагласны баярын барилдааны түрүү бөхий бай 10 сая төгрөг
Маргааш буюу энэ сарын 26-нд Монгол Бөхийн Өргөөнд болох хүчит 128 бөхийн барилдаанд зодоглохоор улсын цолтой 35 бөх бүртгүүлжээ. Тодруулбал...
Өмнөд Солонгост цалинг нь олгохоос татгалзсан ажил олгогчийнхоо аминд хүрсэн хэрэг гарчээ
Уг хэрэг энэ сарын 11-ны өдөр гарчээ. Өмнөд Солонгосын Сосанд байрлах нэгэн кимбабны газар ажиллаж байсан эр захирлаасаа цалингаа авахыг хүсэхэд...
“Рутан” ХХК-ийн гаргасан зөрчлийг арилгуулна
Дэлхийн банкны хөнгөлөлттэй зээлээр дулааны 2А магистраль, 2ф350 мм-ийн голчтой 0,95 хос.км шугамыг 2ф500 мм-ийн голчтой болгон өргөтгөн шинэчлэх ажлыг...
“Номин моторс” төвөөс “Титан центр” хүртэлх замыг хааж, шинэчилнэ
ХУД-ийн 23 дугаар хороо, Наадамчдын авто замын хэсэгчилсэн засвар, шинэчлэлтийн ажлын хүрээнд “Номин моторс” төвөөс “Титан центр” хүртэлх авто замыг...
Увс, Баян-Өлгий, Завхан, Баянхонгор аймагт ган болох эрсдэл дунд зэрэг байна
Ус Цаг Уур, Орчны Судалгаа Мэдээллийн Хүрээлэн(УЦУОСМХ)-гээс ган зуншлагатай холбоотой ажиглалтын болон хиймэл дагуулын олон төрлийн мэдээ бэлтгэдэг. Эдгээрийг нэгтгэн...