Шүүхээс “800 хятад”-ын хэрэгт 9-12 жил хорих ял оноожээ

Манай улсын нутаг дэвсгэрт 800 хятад иргэн орогнон, мөнгө угаасан байж болзошгүй хэргийг өнгөрсөн 2019 оны аравдугаар сарын 29-ний өдрөөс шалгаж, хууль, хяналтын байгууллагаас 1000 орчим комьпютер, ухаалаг гар утас, арван мянга гаруй үүрэн холбооны дата сим картууд, 1.6 тэрбум төгрөгтэй тэнцэх хэмжээний валют, 1.1 тэрбум төгрөгөөр үнэлсэн тансаг зэрэглэлийн автомашинууд хураан авсан.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад уг хэргийн гол зохион байгуулагчид нь Камбож улсад үйлдэж байсан залилан мэхлэх гэмт хэргээ Монголд үргэлжлүүлэхээр олон хүн элсүүлэн орж ирсэн нь тогтоогдож, гол зохион байгуулагч болох 15 орчим хүнийг ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид саатуулан, үлдсэн хүмүүсийг 2019 оны арваннэгдүгээр сарын 2-нд нутаг буцаасан. 2020 оны дөрөвдүгээр сард Нийслэлийн прокурорын газарт хүргүүлсэн.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх энэ сарын 12-ны өлрөөс эхлэн өчигдрийг /2020.10.21/ хүртэл хэлэлцэж шүүгдэгч Лью Тин Хуад холбогдох хэргийг тусгаарлан, нэмэлт ажиллагаа хийлгэхээр болсон бол бусад 14 шүүгдэгчийн хоёрт нь 12, үлдсэн хүмүүст есөн жил хаалттай хорих ангид ял эдлүүлэх, дээрх 15 хүний гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан компьютер, гар утас зэрэг эд зүйлсийг улсын орлогод оруулахаар шийдвэрлэсэн тогтоолыг гаргалаа.

+ There are no comments

Add yours