148 ихэр хүүхэд мэндэлжээ

Үндэсний статистикийн хорооноос энэ оны эхний есөн сарын нийгэм, эдийн засгийн үзүүлэлтийг танилцууллаа. Эхний есөн сарын байдлаар улсын хэмжээнд 57.1 мянган эх амаржжээ.  Энэ нь өмнөх оны мөн үеэс 1025 буюу 1.8 хувиар буурсан үзүүлэлт юм.

Амаржсан эхчүүдийн 42 мянга нь зургаа, түүнээс дээш удаа жирэмсний хяналтад хамрагдсан  байна. Нийт амаржсан эхчүүдийн 180 нь гэртээ төржээ.

Эрүүл мэндийн яамны “Төрөлтийн цахим бүртгэл”-ийн мэдээллээр өнгөрсөн сард 6121 эх амаржиж, 6195 хүүхдэд регистрийн дугаар олгосон байна.  Нийт төрсөн хүүхдийн 3181 нь эрэгтэй, 3014 нь эмэгтэй бөгөөд хүүхдийн дундаж жин 3421 грамм, дундаж өндөр 50.8 см байна. Харин 148 нь ихэр байна.

Түүнчлэн халдварт өвчнөөр өвчлөгчид энэ оны эхний есөн сард 24.8 мянга болж, өмнөх оны мөн үеэс 7514 буюу 23.3 хувиар буурсан байна. Үүнд салхин цэцгээр өвчлөгчид 5732-оор, цусан суулгаар өвчлөгчид 2093-аар, гар, хөл, амны өвчнөөр өвчлөгчид 597-гоор, сүрьеэгээр өвчлөгчид 140-өөр буурсан нь голлон нөлөөлжээ.

+ There are no comments

Add yours