“Тэмүүлэх хүч” өсвөр үеийн охид, хөвгүүдийн уулзалт боллоо

Охид, эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагын төлөөлөл өсвөр үеийн охид, хөвгүүдийн дуу хоолойг сонсох, тулгамдаж буй асуудлын гарцыг хамтдаа эрэлхийлэх, бие биеэ хүндлэх, зөв харилцаа хандлагад уриалах, мэдээлэл, зөвлөмжөөр хангах, нийгмийн оролцоог нэмэгдүүлэх зорилго бүхий “Тэмүүлэх хүч” өсвөр үеийн охид, хөвгүүдийн уулзалтыг энэ сарын 12-нд Дорноговь аймагт зохион байгууллаа.

 

“Тэмүүлэх хүч” уулзалтад Сайншанд сумын ЕБС-ийн 1, 2, 3, 5, МСҮТ-ийн 200 гаруй өсвөр үеийн охид, хөвгүүдийн төлөөлөл оролцов.

Энэхүү арга хэмжээний үеэр МЭХ-ны Дорноговь аймаг дахь Охидын клубын ахлагч Э.Энэрэл  өсвөр үеийн охидыг төлөөлж үзэл бодлоо илэрхийлэн, бие биенээ хайрлаж, эерэг нийгмийг бүтээх уриалгыг дэвшүүлсэн бол өсвөр үеийнхэн хамтран “Хамтдаа хамгаалъя”,” Сүүдэр бүү тусга”, “Хүн бай” нөлөөллийн аянд нэгдэж буйгаа илэрхийлсэн юм.

 

Дорноговь аймгийн хувьд жил бүр Олон Улсын Охидын Эрхийг Хамгаалах өдрийн хүрээнд охид, эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах чиглэлээр охидын уулзалт, хэлэлцүүлгийг зохион байгуулдаг бөгөөд энэ жилийн арга хэмжээ охид, хөвгүүдийн хамтарсан уулзалт гэдгээрээ онцлог болсон аж.

Эх сурвалж: МЭХ

+ There are no comments

Add yours