Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн халдварын талаарх ээлжит мэдээллийг  өглөө. ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү “2020 оны аравдугаар сарын 9-11-нд 2027 шинжилгээ хийхэд 2024 хүнд коронавирус илрээгүй. Харин гурван хүний сорьцод коронавирус илэрч, нийт батлагдсан тохиолдол 318 боллоо. Тодруулбал, аравдугаар сарын 8-ны өдөр Алтанбулаг боомтоор орж ирсэн ачааны машины жолооч 51 настай эрэгтэй, аравдугаар сарын 10-нд Токио-Улаанбаатарын онгоцоор ирсэн 31 настай эмэгтэй, 25 настай эрэгтэй хоёрт халдвар илэрсэн.

Өнгөрсөн гурав хоногийн хугацаанд хоёр хүн эдгэрч дараагийн шатны ажиглалтад шилжлээ.

Нийт 318 тохиолдлын 310 нь эдгэрсэн. 295 хүний тандалт ажиглалтын хугацаа дууссан. Гэрийн ажиглалтад тав, сувилалд 10 хүн байгаа. ХӨСҮТ-ийн эмчилгээнд байгаа найман хүний тав нь хөнгөн, гурав нь хүндэвтэр хэмээн үнэлэгджээ” гэв.

Сэтгэгдэл үлдээх

Leave a Reply

Your email address will not be published.

Confirm that you are not a bot - select a man with raised hand:

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.