-Түгжил Бадамаа Ардчилсан намын нэр дэвшигчтэй хэдээр “тохиролцов” гэдгээс Дорнодын орон нутгийн сонгууль “хөглөгдөх” нь-
Дорнод аймгийн Засаг дарга М.Бадамсүрэнг “түгжил” хочоор нь хүмүүс андахгүй. Түүний хувьд өөрт хэрэгтэй гэвэл өрөөлийн улыг долоохоос буцахгүй, харин өөрт хэрэггүй болчихвол өөрийн гараар сүмбэдэж хаячихаад алга болчихдог учир МАН төдийгүй, АН-д, аймагтаа төдийгүй улсдаа Түгжил хочоор алдаршсан гэдэг. Ийм нэгэн засаг даргатай Дорнод аймагт энэ удаагийн сонгуульд нэлээд шаргуу зүтгэж байгаа нь МАН-ын дарга У.Хүрэлсүхийн хаялга гэх нь бий.
Гэтэл түүний энэ хамгаалалт орон нутгийн сонгуулийн яг энэ эгзэгтэй мөчид суларсан тухай ойрын эх сурвалж ам алдав. Учир нь өнгөрсөн УИХ-ын сонгуулиар нэр дэвшигч хоёртоо ч сурсан зангаа гаргаж, өрсөлдөгч АН-аас нэр дэвшигч эмэгтэйгээс “тохиролцоо” нэрээр багагүй мөнгө салгасан нь МАН-ын даргын чихэнд хүрсэн гэнэ. Түүгээр зогсохгүй олон холион бантан хутгасан нь илэрч, МАН-ын ерөнхий нарийн бичгийн даргад “баримт” болон дугтуйлагдан очсон тухай ч сонсов.
Ийм нэгэн дуусашгүй бүтэлгүй паянтай, тэр хэрээрээ алдаршиж, аймгийн эрхийг барихын төлөө анд нөхдөө, багшаа хүртэл түгжилдэж явсан М.Бадамсүрэн гэгч мах дуусахаар бохь чөмөг ахална гэгчийн бодит дүр болон шуугиулж явсаа дөрвөн жилийг үдсэн ч Засаг даргын нөлөөгөөр арвижуулсан хөрөнгөө нэмэгдүүлж, ирэх 2024 онд өөрийгөө УИХ-ын гишүүнээр харан томорч байгаа юм байх.
Түүх өгүүлэхэд,анх М.Бадамсүрэн гэгч анх харсан хэний нүдэнд торохгүй төрхтэй, дотор бодлоо доожоогүй царайныхаа ард чадмаг нуудаг чадвартай. Энэ ч утгаараа аймгийн засаг дарга болгох гэж Дорнодын ИТХ-ын дарга нам нэгт P.Зоригтбаатарын хүчин зүтгэлийг чамгүй хүртэж, Тус аймгийн засаг дарга асан Ц.Жанлавын “баруун гар” болж улс төрд анх хөтлөгдөн орж ирсэн түүх бий. Гэвч ишиг эврээ ургахаар эхийгээ мөргөдөг гэдгийг харуулж, аймгийн МАН-ын дэд дарга болгосон тусыг нь албан тушаалыг нь мөргөж хариулж, “ах минь намайг уучлаарай, улс төр улс төр” гээд сөхөрч сөгдөж явсан тэрбээр Ц.Жанлавыг албан тушаалаас нь унагах хурал дээр нийт төлөөлөгчддөө “базан” голлон тоглон лбаан тушаалаас нь авч хаясан ширэн нүүртэн.
М.Бадамсүрэн ганцхан намынханаа түгжилддэггүй. Сөрөг нам болох Ардчилсан намын угшилтай С.Ганбатыг аймгийн засаг дарга болгоод дөрвөн жил хамтран ажиллана гэж тэврэлдсэн ч удаа ч үгүй унагаах арга хэмжээг өөрийн гараар зохион байгуулж чадсан нэгэн. Тэр аливаа асуудлыг дажин болгон дэгдээж, өөртөө ашигтай хувилбар гаргахдаа дэндүү гарамгай. Энэ чанараа ч АН, МАН-ы дунд маш сайн гаргаж, хооронд яс хаяж хор найруулахдаа дэндүү чадмаг. Эгээ л өмхий хүрэн шиг өөдгүй мэх нь нэгэн цагт Н.Номтойбаярыг ч гарах гарцгүй болтол буланд шахаж, араншин нь ил Номтойбаяр, аймгийн Засаг даргын нь өрөөнд барьж аваад босохгүй болтол нударгалж байсан гэдэг. Дорнодод “бадамаа шиг бөгс ухаж, бадамаа шиг нударга дааж сураад улс төр хий” гэсэн явган яриа өнөөдөр хүчээ авч байгаа нь түүнийг хэн болохыг олон үггүй баталж байх шиг.
Чойбалсан хотын засаг дарга асан МАН-ын гишүүн П.Мөнхтөртэй үгсэн АН-ын фракциудын нэг “шар” хочит Г.Болдбаатарын фракцитай нийлж ИТХ-ын дарга Р.Зоригтбаатарыг огцруулах хурлыг хууль бусаар зохион байгуулж байв. Засгийн эрхийг л атгаж байвал аливаа хууль зөрчих бол юу ч биш гэдгийг намын болон журмын нөхөд, найзууддаа машид тодорхой харуулж чаддаг тэрбээр өөрийгөө “Хүүкийн хүн” гэж нэг биш удаа тодорхойлж, согтуурхаж байсан гэдэг. Харин түүнийг Дорнодынхон Засаг дарга гэхээсээ илүү “Түгжил” Бадам гэлцэх. Түрийвч нэгтэй байвал хэнийг ч гэсэн золиослоход бэлэн тэрбээр өмнө нь намынхаа эсрэг АН-хантай сүлбэлдэж байснаа өнгөрсөн сонгуулиар сэргээсэн түүний хэрхэн түгжилдсэн баримт энхрий хайрт намын нь даргад очсон гэнэ. Шийдвэр хэрхэн гарахыг МАН-ын генсек шийдэх хойно, хүлээж л байя даа…
More Stories
“ДОРНОД УРАН” ХХК ШИНЭЭР БҮРТГЭГДЭЖ, МАРДАЙН УРАНЫ ТӨСЛИЙН БЭЛТГЭЛ АЖИЛ ЭХЭЛЛЭЭ
2025 оны зургадугаар сарын эхээр Монгол Улсын бүртгэлийн байгууллагад “Дорнод Уран” ХХК нэртэй шинэ компани албан ёсоор бүртгэгдлээ. Тус компани...
Нийслэлийн дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэх ААН-үүд шалгарч, батламжаа гардан авлаа
Нийслэлээс ашиглалтын шаардлага хангахгүй болсон орон сууцыг буулгаж, оршин суугчдын амьдрах нөхцөлийг сайжруулж барилгажуулах дахин төлөвлөлтийн төслийг хэрэгжүүлж буй. Энэ...
МОНГОЛ-ОРОСЫН ХАМТАРСАН МАРДАЙН “УРАН”-Ы ТӨСӨЛ УРАГШИЛЖ БАЙНА
Монгол, Оросын хамтарсан ураны төсөл дахин хөдөлгөөнд орж байна. Монгол Улсын бүртгэлийн байгууллага 2025 оны зургадугаар сард “Дорнод Уран” нэртэй...
ТЭРТЭЭХ ХААЛТТАЙ МАРДАЙН ОРД НЭЭЛТТЭЙ ТӨСӨЛ БОЛОН ДАХИН СЭРГЭХ ГЭЖ БАЙНА
Зөвлөлтийн үеийн нууцлагдмал түүхтэй Мардайн ураны орд өнөөдөр шинэ шатанд шилжихэд бэлэн болжээ. Монгол, Оросын хамтарсан “Дорнод Уран” ХХК 2025...
“Тогтвортой байдлын яриа хэлэлцээ- 2025 Уур амьсгалын өөрчлөлт: Тэрбуман мод” чуулга уулзалт болно
Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор “Тогтвортой байдлын яриа хэлэлцээ 2025 – Уур амьсгалын өөрчлөлт: Тэрбуман мод” чуулга уулзалт 2025 оны 06...
УРАНЫГ ГАЗАР ДООГУУР УУСГАН ОЛБОРЛОХ ТЕХНОЛОГИ БУЮУ АЮУЛГҮЙ, ОРЧИН ҮЕИЙН ШИЙДЭЛ
Монгол Улсад ураныг олборлоход газар доогуур уусган олборлох технологи ашиглах нь олон улсын жишигт нийцсэн, байгальд ээлтэй, аюулгүй арга гэж...