“Нарт ертөнцөд 30 жилийг хороохдоо
Надад л оногдсон бусдад заяагаагүй хувь тавиланг дагаж
Хүний нутагт мөнгөний төлөө ирсэн ч
Хүн чанараа гээлгүй би хэн байсан түүгээрээ л эх орондоо буцлаа даа.”
Энэ улсад би олон ажил хийж үзээгүй ээ.
Олон хүн ч танихгүй эхнэрийн таньдаг ганц дүү, Бидэнд сайн ханддаг ганц л Солонгос захирал хамгийн дотно 2 хүн байлаа. Гэвч шуурганы өмнө нам гүн гэгчээр нартай сайхан өдөр баригдана гэж хэн санах билээ дээ. Ажилдаг газар маань далай эрэгтэй хөдөө газрын загасны захын тансаг 3 давхар далайн хоолны Шигдан байсан юм.
Энэ газар Монгол хүн амьдрах байтугай хэн ч барихааргүй тайван сайхан газар гэж боддог байлаа.
Гэвч үгүй байж
Анх Солонгост эхнэртэйгээ ирээд кармандаа 300,000 хан вонтой юугаа ч төсөөлөхгүй ирсэн. Одоо бодохноо дөнгөж зүгээр л хаалтны л мөнгө гэж бодохоор инээд хүрдэг.
Инчонд газардаад шууд л чийг үнэртэж орчин үеийн метрополитан хот нүд эрээлжнэм байлаа.
Эхнэрийн таньдаг дүүгийн эрэгтэй дүү нь тосож авч айлд 2 хоноод л шууд Бурёоны тэнгис рүү далайн хоолны шигданд гэр бүл авна гэсэн зарын дагуу явж очсон.
Анх захирал нь их голонгуй янзтай пинтүү засалттай онигор солонгос ярилцлага авч билээ.
Ганц өдөр харъя гэхээр дүү нэг өдөр хамт хагас ажиллаж өгч бидэнд орчуулагч хийж өгсөн юм. Би яахав угийн олон жил тогооч галт тогоонд чанагдсан болохоор хэрчих бэлдэхээс авахуулаад хэл шаардахгүйгээр шууд нүдэнд нь туссан хэрэг. Эхнэр бид хоёр тэр оройдоо ёстой бүтэхгүй юм байна болъё гэтэл Захирал нь та 2 их таалагдаж үлдэж ажлаач гэж гуйгаад тэнд 2 сар ажиллахаар болсон.
Европт би гаднаа аквариумтай амьд загас шулж сашими хийдэг ресторан нэг ч хараагүй зөвхөн YouTube- ээс харж байсан болохоор их л сонирхолтой санагдаж билээ.
Ачаалал гэж дийлдэхгүй их хүнтэй хүлээн авалтууд мундахгүй ар араасаа цуваастай.
Ахлах тогооч нь гэж нэг үнэн явцан санаатай Солонгос хэл мэдэхгүй хэдэн үг буруу зөрүү холбож хэлэнгүүт пан мараар ярилаа гэж уурлана. Анх мэдэхгүй зүгээр хамаг хүчээ дайчлаад л ажлаад байсан мань хүн харин улам бэлтгэл ажил нэмж өгөөд л байдаг байлаа.
Өдөр болохоор энийг хийгээрэй гээд өөрөө алга болоод унтаад өгнө.
Орой цэвэрлэгээгээ хийгээд дуусгаад цагтаа харих гэхээр энэ чинь дутуу байна.
Энийг хийчих гээд үнэн дургүй хүргэдэг байсан. Би ажилдаа сайн ч өмнүүр нь байнга бөхөлзөөд байдаггүй пээдгэр,бага зэрэг хэгжүүн зантай байсан болохоор надаас тэгэж л хариугаа авдаг байсан биз.
Солонгосчууд ноомой хэл мэдэхгүй хүнийг их дээрэлхэнэ. Ууртай догшин хэрэлдээд байвал ажилЛуулах ч үгүй.
Энэ нөхдүүдэд тунг нь тааруулж байр суурин дээрээ бат зогсож хэлэх ёстой юмаа хэлж л байхгүй бол давардаг нөхдүүд гэдгийг явцын дунд олж мэдсэн юм.
Нэг удаа харин мөрөн дээр чанга тоглоом маягаар алгадахаар нь нэг удаа чимээгүй өнгөрөөд.
Хоёрдахь удаагаа санаатайгаар мөрөн дээр зэвүүн алгадахаар дотроос нэг юм огшоод уурлаад “Ироке анде” “Мунгуль сарам Ироке анде” чанга дуугаар орилоод
Англиар “next time if you do that we are fighting” гээд хэлсэн чинь мэл гайхаж гайхаад чив чимээгүй болоод яваад өгсөн.
Тэгээд яахавдээ мань хүн 2 сараа дуусгаж ажиллах хүртэл миний үйлийг үзэж ажлаар шахахгүй юу? Чадах нь л тэр байсан болохоор.
Захирал яахав 42 настай хааяаа хааяаа орлого сайн олвол пицца чикен хоол захиалж 7 хоногт зоолттой нэг уулгана.
Дүү монголчууд мах идэхгүй бол ядаргаанд ордог гээд хэлсэн болохоор хааяаа мах шарж иднэ.
Тэгээд Захирал надад хэлээд хөргөгчнөөс хүссэнээ авч ууж байгаарай гэж баярхана.
Гэхдээ юу гэж тэгээд уугаад байхав.
Нэг удаа цуг бөөнөөрөө уугаад маргааш нь ажлаа арай чүү гэж дуусгаж билээ.
Тэгээд энд сөжү Макколиг нь уугаад ажил хийвэл бие дийлэхгүй юм байна гэж бодоод 1 жил гаруй хугацаанд ажиллахдаа ажил дээрээ нэг ч худанга сөжү дахиж уугаагүй. Юу уух вэ? гэхэд пиво л уудаг байлаа.
Хожим сүүлд сүүлийн удаа хамт Захиралтайгаа уухдаа миний энэ занг ихээр үнэлдэг гэж найздаа хэлж магтсан юм.
Найз нь надаас яагаад архи уудаггүй юм гэхэд нь
Захирал “Энэ залуу ууя гэвэл архи сайн даадаг, гэхдээ маргааш ажилтай ядрана гэдгээ мэддэг болохоор ганц 2 шил пивоноос илүүг уудаггүй. И Чингүга professionall” гэж магтаж билээ.
Тэнд 2 сараа дуусгачихаад сөүл орж Монгол явахаасаа өмнө нилээн хэдэн газар зугаалж амжсан байв.
Би ч яахав газар үзлээ ажил хийлээ. Дэмий газар байна гэж бушуухан нутаг буцах юм гэж бодож байтал харин эхнэр явах санаагүй байлаа . Үүнээс болж бид хоёр санал зөрөлдөж муудалцаж. Би “чи үлд би явлаа “гээд худлаа айлгаж авч явах гэтэл ёстой нэг хөдөлж өгдөггүй аргагүй эрхэнд эхнэрээ сонгож үлдсэн юм.
Арга ч үгүй биздээ хөөрхий минь өвчтэй хүүгээ алдаад удаагүй сэтгэлийн шархана аниагүй байхад буцна гэхээр өнгөрсөн тамтай амьдралыг нь үргэлж сануулах байсан болохоор тэгсэн биз.
Хэсэг амраад буцаад нөгөө далайн хоолны шигданруугаа гуйж ажилд орсон юм.
Гэтэл ахлах захирал хоёр хонь чоно болчихож юу болсныг бүү мэд.
Тэгээд би Захиралд англи солонгос хольж ойлгуулах гээд” энэ хүний ааш хэцүү шүү”гэсэн захирал “Санган обсо, кенчана” гэсэн.
Тэгсэн нээрээ л урдийнх шиг гай болж үйл там үзэлгүй жигтэйхэн сайн болчихож яасын бүү мэд.
Нэг удаа төрсөн өдөр нь болж ажил дээр хэн ч бэлэг өгөөгүй, захирал хоолоо дотроосоо гаргаж ширээ засахгүй юу гэсэн бололтой.
Би л нэг хүн чанар гаргаж Монголоос авчирсан ганц архиа бэлэг болгож өгсөн чинь мэл гайхаж “Энэ юу вэ?” гэж байх шиг.
Сар гаруй ажиллах хугацаандаа нөгөө ахлах гуай надад амьд загас шулж суши хийхийг бага зааж өгөөд жигтэйхэн сайн хандаад эхлэв.
Амраадаггүй байсан хүн жаахан амарч ажлаа хий энэ тэр гээд.
Гэтэл нэг өглөө ажилдаа цагаасаа эрт ирдэг хүн гэнэт алга болчихов 1 цаг байдаггүй ээ.
Захирал өдөр хүлээн авалттай байсан болохоор бушуухан сандарч ирээд
“Шилжаним оди касо?”гээд утас руу нь залгасан утас нь холбогдохгүй.
Захирал уурлаж “Аа шибаалл!”
гээд ахлахын амьдардаг ажлын хажуудах байр луу явсан мань хүн хамаг юмаа аваад зугтаасан байв.
Би бүүр гайхаж орхиод сард 4 сая воны цалинтай байж хүүрээ хийж хаяж явдаг байна гэж бодож байтал.
Захирал гуай надад гэнэт машинаасаа хайрцаг сөжү, хайрцаг лаазтай пиво, хайрцаг бэлэн гоймон надад өгөөд.
“Иго буяа” гэсэн чинь ахлах байхгүй санаа зоволтгүй 2уулаа ажиллана гэж билээ.
Өмнөх өдөр нь манай захирал гуай найзуудтайгаа салхинд гарсан тэрний л үлдэгдэл байсан.
Өдөр болгон захиралтай хамт ажиллаж ажиллахдаа би туслахыг нь хийдэг байлаа.
Нэг өглөө харин би загасыг нь шулаад зогсож байсан захирал гайхаад
“Яаж сурсан юм “гэж асуугаад ихэд үнэлж билээ.
Тэгэхээр нь би “Шилжаним л гэлээ”
Анх ажиллаж байхад захиралд “Би тогооч. Надад загас шулах, суши, сашими зааж өгөөч” гэхэд
Мань хүн намайг “Чиний тогооч гэж юу байдаг юм. Чи зүгээр цэвэрлэгээгээ л сайн хийж сур.” ухааны юм ярьсан хүн тэр үед үнэлж билээ.
Ахлах тогооч нар ар араасаа ирсээр бараг 10 ахлах тогооч манай захирал сольсон юмдаг.
2 удаагаа ирж ажиллахад 11 сар хүртэл ажиллана гэж тохирсон байсан.
Учир нь тэр үед ресторанаа нураагаад дахин барих гэж байсан.
Эхнэр бид хоёрын цалин ч нэмэгдэж анх 3,2 сая вон байсан цалин 3,7 сая болж нэмэгдсэн.
Эхнэр өдөрт бараг 1000 аяга таваг угаана. Гарынхаа шөрмөсийг бараг тасартал аяга угаана. Би заримдаа туслана.
Солонгос шигданы аяга таваг дийлдэхгүй новшийн их.
Захиралын шаардлагад нийцэх нэг ч ахлах олддоггүй.
Тэгээд надаас бараг сайн ажилчин байхгүй болсон байлаа.
Захирал нөгөө ахлахууддаа” энэ залуу загас маш сайн шулдаг. Монгол хүн гээд ялгаварлаж харьцалгүй эелдэг харьцаж байгаарай” гэж байнга сануулдаг байлаа.
Сүүлийн тэмээний ачаа хүнд гэгчээр засварт орохоос сарын өмнө ёстой нээрээ новшийн их хүнтэй байлаа.
Хүлээн авалт тасрахгүй хагас бүтэн сайнд бараг 400 ширээ орно.
Би өдөрт 40-50 загас шулна.
Ачааллаа дийлэхгүй ахлах нь тогооч нь захиралтай хэрэлдэж гараад бүр сүүлдээ сайн найзыгаа гуйж авчирч өөрөө хамт ажлаад 11 сарын дунд хүртэл арай хийж ажлаа дуусгасан.
2 өдрийн дотор рестораныг нь буулгаж бүх тоног төхөөрөмж аяга таваг бүгдийг нь ойр хавийн таньдаг хүнийхээ складанд бүгдийг нь хураасан.
Сүүлийн тэр сар зарим ажилчид нь хаяж явна. Тэгээд л буцаж ирнэ.
Ачааллаа дийлэхгүй амралтгүй ажилсан солонгосчууд нь уурлана Захиралдаа гомдоллоно.
Харин тэр үед 2 Монгол нэг ч гомдол мэдүүлээгүй гүрийж ажилсаар.
Бид хоёрт бүүр сайн болоод дандаа аргадаж харьцдаг байлаа.
Угаасаа ажлаа сайн хийдэг хүнийг хэн юу хэлэх вэ дээ.
Сүүлийн өдрөө гал тогооны тогооч ажима нь захиралтай хэрэлдээд кино шиг улаан хэрүүл болж билээ.
Нөгөө авгай “Чам шиг хүнийг ингэж ажлуулдаг захирал байхгүй муу Ке секи гэж орилоод.”
Хамгийн сүүлийн өдөр нь хүмүүсээ ресторанаа нураахаас өмнө арбайтаар ирж ажиллаж бүх юмаа дуусгах уу гэхэд ирсэн хүн нэг ч байгаагүй.
Захиралын найз би бид 3 л дуусгасан даа. Эхнэрийг амраасан байсан.
Цалингаа өгөхдөө миний сүүлийн өдрийг өндөр бодож урамшуулал 150,000 вон нэмж өгч билээ.
Тэр үед надад нэг юмны ард гарч өөрөөрөө маш их бахархах сэтгэл төрж байсан шүү!
Өөрийнхөө ажил хийх тэсвэрийнхээ хязгаар хүртэл гүрийсэн шүү! Сар амралтгүй ажилсан болхоор арга ч үгүй биз.
Тэр хооронд миний хөлийн шөрмөс ээлж ээжээрээ татаж унтуулахгүй.
Эрхий хуруугаа идээлтэл нь загас шулсан.
Амьд загас юм болохоор хуруу хазна.
Өргөс сэрвээ нь хатгана. Хатгуулж хазуулсан үедээ бохир цусаа зүүгээр шивж могой хатгуулсан юм шиг сорж хаяхгүй л бол бохир орж идээлдэг аюултай.
Нэг удаа хуруу тэр чигтээ хавдаад идээлээд хажуугийн аптек орж өвчин намдаагч үгүйгээр идээгээ шахуулж шархаа боолгуулж билээ.
Энэ бол гайгүй хамгийн аймар нь ухаан алдаж унаад толгой эргээд яг харвах шахсан.
Би дотроо за зайл зайл ингэж ажиллаж байгаад хүний нутагт үхнэ гэж юу байдаг юм гэж бодоод уур хүрээд шал угааж байсан түмпэнтэй усаа авч шидээд.
Тэгсэн захирал заалны үйлчлүүлэгч ажилчид нь бүгд намайг ширтээстэй бүгд чив чимээгүй.
Би ч дотроо халвал халаад зайлвал зайлая гэж бодож байлаа.
Захирал гадаа надтай уулзаад “Зүгээр үү!Юу болсон юм” гэж асуухад би бүүр мэл гайхсан энгийн ажилчдаа хяргадаг ааш муутай хүн чинь ингэж эелдгээр асуухаар чинь сонин байдаг юм билээ.
“Миний толгой эргээд яг уналаа” гэхэд
Захирал “Намайг үнэхээр уучлаарай. Маргааш амар. Чамайг ингэж ажилуулж байгаад.
Энэ сарыг л дуусгаж чадвал Би Мөрөөдлөө биелүүлэх гээд байна.”
Шууд намайг гэртээ харьж амар гээд.
Амраад дараа өдөр ирсэн захирал гуай надаар шүүрдүүлдэг байсан үүднийхээ хогийг шүүрдсэн.
Бээлий өмссөн хогийн саваа угаачихсан намайг ороод бэлтгэлээ хийж бай гээд толгойны эм, эмчээс очоод зөвөлгөө аваад баахан эм тариа авсан ажилчиддаа энэ залууг битгий зараарай гэж билээ.
Миний санаанаас гардаггүй үе тэр өнгөрсөн жилийн яг энэ үйл явдлууд байдаг.
Барилгаа нурааж би бас нутаг буцах юм бодож байтал 2 долоо хоног чимээгүй байсан гэнэт нэг өдөр ирээд Монгол явах уу?гэж асуугаад.
Би ч тэгнээ гэсэн эхнэр сайн мэдэхгүй байна гэлээ.
Захирал “Хэрвээ Монгол явахгүй гэвэл.Би байрны чинь мөнгийг сар сараар төлж өгье! Рестораны барилга шинээр баригдаж дуусах хүртэл. Үлдээч та хоёр шиг сайн ажилчин надад хэрэгтэй байна. Цалинг чинь нэмж нөхрийг чинь ахлах болгоно “гэхэд нь эхнэр шууд зөвшөөрсөн би ч дотроо “за одоо яахавдээ л гэсэн. Дуртай дургүй зөвшөөрсөн.
2 удаагаа үлдэх шийдвэр гаргахад баярлаад дайлж майлаад загасны зах дээр өдрийн 150ын илдантай 7 хоногийн 3 өдрийн арбайт олж өгч билээ.
5 сар ерөнхийдөө тэр газраасаа гаралгүй амрангаа ажил хийж байр хоолонд санаа зовохгүй байлаа.
Дунд нь байнга л ажил хайна гэхдээ цалин бага, бас луйвар хийдэг хүмүүс их байсан болхоор дорвитой шийдвэрт хүрдэггүй байлаа.
Нэг хоёр газар элэг нэгтэнгүүдтэйгээ хамт ажиллаж үзлээ солонгос хүмүүстэй ажиллахаас долоон дор.
Мэнд ус байхгүй харьцаа гэж авах юмгүй.
Ёстой л нэг Солонгосчуудын доор бөхөлзөж ажил хийж байгааг хараад өрөвдөх шиг.
Заалны шалыг бүдүүн ах хүү 4 хөллөөд сойткоор өмднийхөө цаанаас бөгсөн гарсан зүлгэж байхыг хараад дотроо нээрээ ямар даварсан гарууд вэ? гэж бодсон.
Зааландаа бэлэн зөөгчтэй байтал.
Аргагүй ч биз Муу монголчуудаар хамаг хараал идсэн ажлаа хийлгэнэ гэж зүтгэдэг биз.
Би ч дотроо манай захирал ч бас сайн хүн юм гэж бодож байлаа.
Ямар сайндаа манай эхнэрээр 00-ын өрөө угаалгах гээд чадаагүй.
Манай эхнэр захиралд би 00 угаахгүй Монгол хүн 00 угаадаггүй гэсэн чинь зөөгч ажима нараар өөрсдөөр нь угаалгадаг болгосон.
Гал тогооны шалыг манай эхнэрээр биш ажлаа хаяж явсан ахлах нь эхнэрт их сайн надад дургүй байсан болхоор намайг чангалах гэж анхнаасаа угаалгаад сургасан. Би ч эхнэрийгээ ядардаг гээд нээх юм боддоггүй байсан.
Ариун цагаан хөдөлмөрөөрөө мөнгө олж л байвал хийж байгаа ажлаасаа хүн ичих хэрэггүй.
Улс төрчдийн бохир мөнгөнөөс шал юм уу аяга угааж олсон мөнгө хамаагүй үнэ цэнэтэй.
Гэхдээ би олон газар ажиллаж олон жил энд их зовлон үзсэн хүмүүсийн дэргэд бараг гайгүй шахуу.
Буудалд бэлгэвч түүж, 00 угааж, барилга дээр шороо зөөж, исанд нуруугаа хугалах шахам ажиллаж үзээгүй азтай хүн.
Миний хийдэг байсан ажил миний чаддаг л ажил байсан.
Гэтэл энэ нутагт Монгол хүн их зовж амьдарч 5 ,10 цаасаа цааш далд хийж хүний ая талыг олж байж мөнгө хураадагийг харсан юм.
Өрөнд орсон ах дүү, өвчтэй аав ээж,нэг умгар байртай болъё гээд их зовж байж гэр лүүгээ хүмүүс мөнгө явуулдаг юм.
Эцэст нь барилгын ажил нь дуусаж энэ жилийн хавар ажлаа эхэлсэн юм.
Би ч 5 сарын хугацаанд өөрийгөө хөгжүүлж солонгос хэл бие дааж сурч,баримлын шавар дээр өдөр бүр сашими хэрчих дадлага хийдэг байлаа.
Хвей жибд загасыг 3-5 минутанд шулж, сашимийг 5 минутанд хурдан хийх чадвартай байж ахлах хийдэг жамтай.
Би тэр бүгдийг загасны зах дээр чадвараа сайжруулж бэлддэг байлаа.
Шинэ ажил эхэлж хоосон барилгад тоног төхөөрөмж засвар гээд нээх бүх ажлыг нь Захирлын сөүлээс ирсэн найзтай хамт бүгдийг нь хийж дуусгаж ажил эхэлсэн юм.
Цалингаа нийт 4 саяаар тохирч сард би 4 амарч, эхнэр 8 амрахаар тохирсон юм.
Бас л ажил явагдаж энэ жил коронагаас болоод өмнөх жилээс бага хүнтэй байлаа.
Ахлах тогооч нар бүгд ээлжээрээ дахиад солигдсоор захирал аргаа бараад миний доор 3 удаа туслах авч Солонгосчуудыг авч ажиллуулсан ч тэд ажлаа дийлэхгүй чадахгүйн бна гээд явсан.
Энэ хооронд минийх 2, 3 сая болж эцэст намайг сүүлийн сар ахлах тогооч болгож цалин 2 сая 500 мянган вон болоод бүх зүйл яг гоё дээрээ болж байсан юм.
Хүсэхээр хяс гэдэг шиг амьдрал тэмцэж хичээх тусам хүнийг мохоох гэж оролдох юм даа.
Нэг өдөр
5 цагдаа ажлын гадаа ирсэн захирлаас байцаалт авцан.
Би ч тухайн үед юу ч бодолгүй тайван байж зүгээр л юм асууж байгаа байх гэж бодоод ажлаа хийж байтал
Захирал над дээр ирээд хэн нэгэн шингүү хийчэхэж гэхэд би хэсэг зуур бодолхийлон уур хүрч байсан ч за за гээд тайван бодоод шууд ажлын ойр байдаг буудал руугаа очиж амарч байгаа эхнэртэй хэлэх гээд ортол.
Эхнэрт өчнөөн тайлбарласан ч ердөөсөө надад итгэж өгдөггүй.
Аливээ хурдан гаръя явъя гэтэл хаалганы үүдэнд 5 цагдаа ирчихсэн бичиг баримтаа шалгуул гэдэг юм.
Эхнэр шоконд ороод би ч дотроо “За за буцах цаг нь болсон юм байлгүй дээ. гээд ерөөсөө сандрахгүй байсан.
Хамгийн сонин зүйл гэвэл мэдэж байсан юм шиг тайван байсан.
Хамгийн ихээр харамсаж, шоконд орсон нь захирал эхнэр 2 л байлаа.
Цагдаагийн хэлтэс дээр байцаалт аваад барьж идэхнээ новшнууд.
Бүүр нэг цаанаасаа сайн зохион байгуулалтай мэдээлэл сайтай ирсэн юм шиг санагдсан.
Би ч захирал руу утасдаад ойр зуурын хувцас, бичиг баримт аваад ир гэж гуйлаа.
Захирал гүйгээд л ирээд өчнөөн гуйлаа цагдаа нар нь хөдлөх шинжгүй хугацаагаа хэтэрсэн имегрэйшнд шилжүүлнэ гэсэн.
Эхнэр ч таньдаг дүү рүү утасдаад, бас хуулийн зөвлөхөөс асуугаад.
Бид хоёр аль хэдийн оройтсон байсаныг ухаарсан юм.
Аль эрт бүртгүүлээд сайн дураараа л явдаг байж гэж ниргэсэн хойно нь хашгирав гэгч болсон.
Нэг хоног тухайн газрынхаа цагдаагийн хэлтэст хоригдоод маргааш нь гарт гав зүүж ял хийсэн гэмт хэрэгтэн шиг гавлах үед эхнэр намайг хараад уйлаад л явсан.
Би ч эхнэрт “Зүгээр тайван бай!энэ бол түр зуурынх болохоор үүрдийнх биш. Харлахдаа энэ эрсдэлээ бодоогүй юу? Одоо юунд айх юм эх орон луугаа буцах гэж байна гэж эхнэрээ тайвшруулсан юм.”
Кунсаны имегрэйшнд шилжүүлээд баахан асуулт бичиг цаас гээд бөөн л юм боллоо.
“Яагаад хугацаагаа хэтрүүлсэн юм. “гэж надаас асуулаа.
Би тэдэнд “Монголд манай хүүхэд маш хүнд өвчтэй байж байгаад өнгөрсөн юм. Хүүхдийнхээ эмчилгээний зардалд маш их мөнгө зээлсэн болохоор тэрийг төлөх гэж танай улсад ажил хийх гэж ирсэн гэлээ. Эхнэр сэтгэлийн шоконд орсон болохоор газар үзүүлж сэтгэл санааг нь тайвшруулах гэж хамт авчирсан. Надад өөр сонголт байгаагүй. Энэ жил нутаг явах гэж байсан ч коронагаас болоод нислэг байхгүй болохоор амжиж бүртгүүлж чадсангүй уучлаарай” гэж хэлсэн.
Байцаагч” одоо яахавдээ харамсалтай байна”гээд эхнэр бид хоёрыг тус тусад камерт хийсэн.
Камер нь яг галзуугийн эмнэлэг шиг цав цагаан өрөөн дотроо камертай хачин ногоон шорт ногоон подволк өмсүүлнэ.
Ганц давуу тал нь дотроо зурагттай.
Хүн нийгмийн амьтан болохоор хүнийг галзууруулъя гэвэл нийгмээс тусгаарлагдахад хангалттай гэдгийг би тэнд ойлгосон.
Галзуурахгүйн тулд Бурханд залбирч үзэж. Бас сэтгэлээ тайвшруулах гэж бясалгал хийж үзлээ.
Өдрийн 3 хоолтой гэхдээ ч чи цадахгүй зүгээр л амь зууна.
Шоронд цаг хугацаа өнгөрдөггүй энд зөвхөн бодол хөвөрдөг нь үнэн болохыг тэнд байхдаа ойлгосон.
Цаг нөхцөөж бодлынхоо боол нь болохгүйн тулд дасгал хийж гар дээрээ суниадаг байлаа.
Хананы наана цаанаас хана цохиж эхнэртэйгээ амьд эсэхийг нь шалгах гэж харьцдаг байлаа.
Өдөрт 1 утсаар яриулна.
Тэр боломжоо ашиглаж эхнэр таньдаг дүү рүү өдөр бүр ярина.
Таньдаг дүү “Битгий санаа зовоорой гээд би та хоёрыг аль болох эрт явуулна” гээд. Захирлаас бид хоёрын цалинг аваад имегрэйшнд авчирч өгсөн бөгөөд бид хоёр үлдэгдэл ачаа 120 кг ачааг эмэгтэй хүүхэд ганцаараа тэгбэнд өгөөд каргодоод явуулсан байгаа юм. Хөөрхий муу бид хоёрт их л тус болсон. Явахад хүртэл ингэж их хэрэг болох гэж.
Тэнд хамгийн санаа зовоож байсан зүйл зорилгодоо хүрч чадалгүй энд ирсэн харуусал хамгийн ихээр сэтгэлийг алж байлаа.
Эхнэртээ үргэлж санаа зовно яаж байгаа бол гээд.
Шаардаж шаардаж эхнэртэйгээ хальт уулзаж биднийг хурдан эндээс гарга гэж байцаагчаас нь шаардлаа.
Эхнэр бүүр царай нь цонхийж итгэл найдвараа алдсан эндээс хэзээ ч гарахгүйн байна гэхэд нь би үргэлж эхнэрээ зоригжуулж “Битгий санаа зов удахгүй харина.”гэсэн юм.
Гэтэл эхнэрийг эмэгтэйчүүдийн түр саатуулах намайг өөр тийшээ шилжүүлнэ гэхэд эхнэр уйлж гуйж байж цуг явуулаач гэж тэр газраас цугтаа өөр тийшээ шилжсэн юм.
Машинд цаг 30 минутын маш их зүйлийг бид хоорондоо ярьсан.
Эхнэр “Одоо коронатай чи бид 2 эндээс хэзээ ч гарахгүйн бна. Миний үхсэн цогцсыг л авж яваарай чи.”гэхэд нь
Би “Хайрт минь тайвшир эндээс удахгүй явна. Жаахан л тэвч, бас жаахан л тусдаа байгаад үхэх хүртлээ надтай хамт жаргалтай амьдраарай. Юу ч болохгүй. Надад итгэ. Бурхан харж үзэж л таараа.” гэж зоригжуулж билээ.
Эхнэр “За за хайр нь ойлголоо .Хамтдаа эндээс заавал гарна шүү.” Гээд гар гараа барилцаад түр салсан.
Эхнэр тэнд өдөр шөнөгүй шаардаж бөөн юм болж. Тэд харин эхлээд та өөрөө яв.Дараа нь нөхрийг тань явуулна. Гэхэд нь Эхнэр “Би нөхөртэйгээ л явна. Үгүй бол хаашаа ч явахгүй .”гэж хэлсэн гэсэн.
10 хоног 3 газраар дамжиж хоригдож зовсны эцэст нь эх орон руугаа явахаар болсон.
Хамгийн сүүлд байсан газар хөөрхий вьетнамчууд нислэг байхгүй “Монгол улс ч гоё юм аа.” гэхэд анх удаагаа буцах эх орон, үнсүүлэх ээж аавтайдаа хязгааргүй ихээр баярлаж билээ.
Эхнэр өөр газар эмчид үзүүлээд бие нь муу,даралт зүрхийг нь хэмжихэд 145 тай харвахад их ойрхон байсан гэсэн тэндхийн эмч үзчихээд.
Хөөрхий минь шоконд ороо биз угаасаа зүрх муутай байсан болохоор.
Намайг хариуцсан байцаагч надад ” Та хоёр их азтай юм энэ удаагийн нислэгт багтахаар болсон. харин Яагаад баригдсан юм.”
Би нөгөө л түүхээ ярьж өгсөн.
Тэр Со ах хүү”тун тоогүй юм болж.Барьж өгсөн хүн чинь үнэхээр муу хүн байна. Зүгээр өөрсдөө сайн дураараа явсан бол ингэж зовохгүй байсан биз.”
гэж хэлсэн юм.
Манай захирал дүүд биднийг хамгаалж чадаагүйд харамсаж явдагаа хэлээд. Бид хоёрын цалин дээр зардлын мөнгө гэж сая гаруй вон нэмж өгч. Бас надад сашиминий 3 хутга өгч явуулсан гэсэн.
Дүү бидэнд танай захирал чинь аймар хүн чанартай загнаж билээ гэж хэлсэн.
Бидэнд цагдаа имэгрэйшн бүгд барьж өгсөн хүнийг хэлээгүй ч би хэн гэдгийг нь одоо ч хүртэл сайн мэдэж байгаа. Цаг хугацаа бүхний шалгуур байдаг юм.
Хэн ч байлаа гэсэн муугаа үзэж үйлийн үрээ эдлэх л байлгүй дээ.
Шингүү хийсэн хүн чамайг би сэтгэлээсээ чөлөөлье!
Үйлийн үрийн шоронд үүрд чи хоригдох болно!
Шингүү хийсэн хүнийг Бурхан өршөөг !
Бурханд л даатгая.
Хүний атаархал гэж хүнийг дотроос нь иддэг сэтгэцийн өвчин юм даа.
Энэ удаад би бүтэлгүйтлээ хэн ч намайг Мөрөөдлөөс минь зогсоож чадахгүй.
Хоригдож байхдаа ихийг эргэцүүлж тунгаасан энэ үйл явдал ч намайг мохоогоогүй харин улам хурцалж өгсөн юм.
Нисэхээсээ өмнө захирлуугаа залгаад баярлалаа нутаг буцлаа. Би үргэлж хэлсэн амандаа хүрсэн шүү гэлээ.
Захирал” Намайг үнэхээр уучлаарай чамайг хамгаалж чадаагүйд. Миний
Хамгийн хэцүү үед надтай хамт байж надад тусалж байсанд баярлалаа. Гэртээ хариад сайн амраарай. “гээд утсаар яриад ниссэн дээ.
Солонгос улсад би Хайртай.
Эндээс би юу ч алдаагүй.
Энд харин би өөрийгөө олсон юм.
Зорилгодоо хэдий хүрч чадаагүй ч их биш ч чамлахааргүй мөнгөө аваад явлаа.
Мөрөөдөл минь зогсоогүй зүгээр л бага зэрэг хойшилсон.
Хүний нутагт над шиг амьдралынхаа төлөө, хайртай бүхнийхээ төлөө тэмцэж байгаа тэнгэрлэг ахан дүүс минь
Зорьсондоо заавал хүрээрэй!
Улаанбаатар хот 2020 оны 9 сарын 29

Сэтгэгдэл үлдээх

Leave a Reply

Your email address will not be published.

Confirm that you are not a bot - select a man with raised hand:

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.