ТЦА-наас өнгөрсөн хоногт гарсан хэрэг зөрчлийн мэдээллийг танилцууллаа. Тодруулбал, өнгөрсөн хоногийн хугацаанд Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс нийт 333 дуудлага мэдээлэл хүлээн авснаас 259-н зам тээврийн ослын шинжтэй дуудлага мэдээлэл бүртгэгдсэн байна.

Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас 6 хүн гэмтсэний 2 хүүхэд байна.

Тодруулбал, өчигдөр өдрийн 12.45 цагийн орчимд Өвөрхангай аймаг Есөн зүйл сумын нэгдүгээр баг “Цагаан Даравгай” гэх газар /сумын төвөөс урагшаа 70 км/ шороон замд Kia Fronter маркийн автомашины жолооч Л нь урагш хөдлөх үйлдэл хийх үедээ гэрийн гадаа байсан хоёр настай, эмэгтэй С-г мөргөж амь насыг хохироосон байна. Хэргийг аймгийн цагдаагийн газар шалгаж эхэлжээ.

Мөн алба хаагчдаас хийсэн хяналт шалгалтын үеэр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 36 жолоочийг илрүүлж хуулийн дагуу хариуцлага тооцсон байна.

Ингэхдээ явган хүний гарц, уулзварт явган зорчигчид зам тавьж өгөөгүй 115 жолоочид Монгол Улсын Зөрчлийн тухай хуулийн 14.7.38-д заасны дагуу арга хэмжээ тооцож ажиллажээ.

Жолооч та хөдөлгөөн эхлэх болон зогсоохдоо тээврийн хэрэгслийн эргэн тойрноо шалгах, бага насны хүүхдийг тээврийн хэрэгслийн ойр орчимд тоглуулахгүй байх, хэрвээ таны ойр орчимд бага насны хүүхэд байгаад та тээврийн хэрэгслээ хөдөлгөх болон зогсоох бол аюулгүй байдлын үүднээс бусад хүнд хөтлүүлэх, тэврүүлж байж үйлдлээ хийж байхыг анхааруулж байна. Хайхрамжгүй хийсэн таны үйлдлээс болж дахин нэг бяцхан зүрх цохилохоо болилоо.

Сэтгэгдэл үлдээх

Leave a Reply

Your email address will not be published.

Confirm that you are not a bot - select a man with raised hand:

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.