Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын сонгууль аравдугаар сарын 15-нд болно. Сонгуулийн тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр орон нутгийн сонгуулийг тусдаа хуулиар зохицуулахаар хуульчилсан.

ИТХ-ын ээлжит сонгуульд улсын хэмжээнд 8169 суудлын төлөө 17161 хүн өрсөлдөхөөр бүртгүүлжээ. Тодруубал, аймаг, нийслэлийн 816 мандатын төлөө 1901 хүн өрсөлдөхөөр бүртгүүлсэн бол сумын ИТХ-ын 7062 мандатын төлөө найман намын 14388 нэр дэвшигч өрсөлдөх аж. Харин дүүргийн ИТХ-ын 291 суудлын төлөө зургаан нам эвслээс 693 нэр дэвшигч өрсөлдөх хүсэлтэй хүргүүлсэн байна.

Сонгуулийн сурталчилгаа нэр дэвшигчдэд сонгуулийн хороодоос үнэмлэх гардуулснаар эхлэх бөгөөд энэ сарын 30-наас аравдугаар сарын 14 хүртэл үргэлжилнэ.

 

Сэтгэгдэл үлдээх

Leave a Reply

Your email address will not be published.

Confirm that you are not a bot - select a man with raised hand:

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.