2017 онд амиа алдсан 19 настай иргэний цогцсыг Налайх дүүргийн эзэнгүй орхигдсон уурхайн гүнээс гаргажээ.

Тодруулбал,  2017 онд нийслэлийн Налайх дүүргийн гуравдугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах эзэнгүй орхигдсон уурхайд тус дүүргийн иргэн 19 настай, эрэгтэйн амь насыг хөнөөж, цогцсыг булж хаясныг өчигдөр гаргасан байна.

Уг хэрэг мөрдөн байцаалтын явцад тогтоогдсон бөгөөд тухайн иргэний цогцсыг уурхайн гүнээс гаргаж өгөхийг Цагдаагийн байгууллагаас Онцгой байдлын газраас хүсжээ.

Хүсэлтийн дагуу, Үндэсний аврах бригадын Уул уурхайн аврах ангийн алба хаагчид таван км замыг туулан 2 метр куб шороог зайлуулж, 80 градусын налуутай, 71 метрийн гүнтэй малталтаас тухайн иргэний цогцсыг гаргаж, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн, нийслэлийн Цагдаагийн газар, дүүргийн Прокурорын байгууллагаас ирсэн ажлын хэсгийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгчээ.

Эх сурвалж: ОБЕГ

Сэтгэгдэл үлдээх

Leave a Reply

Your email address will not be published.

Confirm that you are not a bot - select a man with raised hand:

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.