Найман сарын хугацаанд 150 хүүхэд хохирогчоор бүртгэгджээ

Улсын хэмжээнд 2020 оны эхний найман сарын байдлаар 18 мянган гэмт хэрэг бүртгэгджээ. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 5120 хэрэг буюу 22.1 хувиар буурсан үзүүлэлт гарсан байна. Харин согтуугаар үйлдэгдсэн гэмт хэрэг 2.910 бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеэс 369 хэргээр буюу 14.5 хувиар өссөн байна. Мөн хугацаанд гэр бүлийн хүчирхийллийн 53.3 хувь нь согтуугаар үйлдэгдэж, согтууруулах ундаа хэрэглэсэн үед үйлдэгдсэн гэмт хэрэгт 4,125 иргэн хохирсон байна. Бүртгэгдсэн гэмт хэргийн 1.517 буюу 36.7 хувь нь эмэгтэй, 150 буюу 3.6 хувь нь хүүхэд өртөж хохирчээ. Гэмт хэрэг үйлдсэн хүмүүсийн 1.673 буюу 57.5 хувь нь бүрэн дунд боловсролтой, 595 буюу 20.4 хувь нь бүрэн бус дунд, 521 буюу 15.6 хувь нь дээд, 266 буюу 9.1 хувь нь бага, 154 буюу 5.3 хувь нь боловсролгүй иргэн байна.

+ There are no comments

Add yours