Аймгийн төвийн цахилгаан хэрэглэгчдийн шөнийн тарифыг тэглэнэ

Гэр хорооллын айл өрхөд цахилгаан эрчим хүчний тарифын хөнгөлөлт үзүүлэх журмын дагуу аймгийн төв, 10 мянгаас дээш хүн амтай сум, суурин газрын хэрэглэгчдийн орой, шөнийн цагт хэрэглэсэн цахилгааны тарифт 50 хувийн хөнгөлөлт үзүүлдэг байсан. Харин Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаас тарифт өөрчлөлт оруулж 100 хувиар хөнгөлөх болсон байна.

Агаарын бохирдлыг бууруулах арга хэмжээний хүрээнд орой, шөнийн тарифын хөнгөлөлтөд нийслэл хотын 120000 орчим айл өрх, аймгийн төв, арван мянгаас дээш хүн амтай сум, суурин газрын 15000 орчим айл өрх хамрагдаж байна.

+ There are no comments

Add yours