Хоёр настнуудын цэцэрлэгийн бүртгэл өнөөдөр  09.00 цагаас албан ёсоор эхэллээ. Бүртгэл tsetserleg.ulaanbaatar.mn системээр явагдаж, энэ сарын 21-ний өдрийн 14.00 цаг хүртэл үргэлжлэх юм.

Цахим бүртгэлд зөвхөн 2018 оны нэгдүгээр сарын 1-нээс арванхоёрдугаар сарын 31-ний өдрийг хүртэл төрсөн хүүхдийг бүртгэнэ. Өөр онд төрсөн хүүхдийн регистрийг оруулахад систем хүлээж авахгүй. www.tsetserleg.ulaanbaatar.mn сайт руу нэвтрэн, хүүхдийнхээ регистрийн дугаарыг оруулан шалгах товчийг дарснаар хамран сургах тойргийнх нь харгалзах цэцэрлэг, хэдэн хүүхэд бүртгүүлсэн зэрэг тоон мэдээлэл нь гарч ирнэ. Эцэг, эхчүүд мэдээлэл авах утасны дугаараа оруулахад утсан дээр нь зургаан оронтой тоо ирнэ. Энэхүү тоог бүртгэлийн дугаарын хэсэгт бичиж, бүртгэлээ баталгаажуулна. Элсэлтийн үр дүнг эцэг эхчүүдэд утсаар холбогдон эргэж мэдэгдэнэ. Мөн системд хүүхдээ цахимаар бүртгүүлэх боломжгүй эцэг эхчүүд тухайн хамран сургах тойргийн цэцэрлэг дээрээ очиж бүртгүүлэх боломжтой. Цэцэрлэг бүрт иргэдэд бүртгэл хийхэд туслах ажилтнууд бий.

Сэтгэгдэл үлдээх

Leave a Reply

Your email address will not be published.

Confirm that you are not a bot - select a man with raised hand:

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.