Монгол Улсын Шадар сайд Я.Содбаатараар ахлуулсан Улсын онцгой комиссын ажлын хэсэг Ховд аймагт ажиллаж байна.

 Энэ үеэр баруун бүсийн аймгуудын удирдлагуудтай өвөлжилтийн бэлтгэл хангах чиглэлд уулзалт хийж, зарим үүрэг даалгавар өглөө.

Баруун аймгуудын нутгаар 9 дүгээр сарын 01-ний байдлаар Говь-Алтай аймгийн ихэнх нутаг, Баян-Өлгий , Ховд аймгийн өмнөд хэсгээр зуншлага муу, бусад нутгаар хэвийн байна. Харин Говь-Алтай аймаг, Баян-Өлгий, Ховд аймгийн урд талын зарим сумдад өвөлжилт хүндэрч болзошгүй байгааг орон нутгийн удирдлагууд танилцуулсан юм.

Иймд өвөлжилтийн бэлтгэл ажлыг эртнээс хангаж, салбар хоорондын үйл ажиллагааг сайжруулах, Онцгой байдлын анги, салбар, бүлгийн үйл ажиллагааг хэвийн явуулах нөхцлийг бүрдүүлж, дэмжлэг үзүүлж ажиллахыг үүрэг болгожээ.

Сэтгэгдэл үлдээх

Leave a Reply

Your email address will not be published.

Confirm that you are not a bot - select a man with raised hand:

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.