Н.Номтойбаярын ялыг хэвээр үлдээв

Н.Номтойбаяр нарт холбогдох эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хуралдаан энэ сарын 8-ны өдрийн 09:00 цагт Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд товлогдсон билээ.

Тэгвэл давж заалдах шатны шүүхээс Н.Номтойбаяр нарын таван хүнийг гэм буруутай гэж үзжээ.

Тодруулбал, ЖДҮХС-гийн сонгон шалгаруулалт явагдаагүй байхад явагдсан мэтээр материал бүрдүүлж, зээл олгосон нь баримтаар нотлогдсон гэж үзсэн байна.

Харин зарим шүүгчдийн хувьд хуулийн холбогдох зарим зохицуулалтыг зөрчиж, ял оногдуулсан гэсэн гомдлын дагуу шүүгдэгч Д.Батмөнх, Б.Нямдаваа, Н.Ууганбаяр нарт оногдуулсан 15 сая төгрөгийн торгуулийг 10 сая төгрөг болгон буурууллаа.

+ There are no comments

Add yours