Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт орших “Улиастайн гүүр”-ний баруун замд есдүгээр сарын 6-ны өдрийн 01:50 цагийн орчимд 15 настай хүүхэд автомашин жолоодож яваад гэрлийн шон мөргөж онхолдсон хэрэг гарчээ.

Ослын улмаас жолооч 15 настай, эрэгтэй Т болон дотор нь зорчиж явсан 14 настай, эрэгтэй Н, 15 настай, эрэгтэй Д, 12 настай, эрэгтэй Г нар гэмтсэн байна. Одоогоор тухайн хэргийг шалгаж байгаа тухай Тээврийн цагдаагийн албанаас мэдээллээ.

Өнгөрсөн амралтын өдрүүдэд зам тээврийн ослын шинжтэй нийт 416 дуудлага Тээврийн цагдаагийн албанд бүртгэгдэж, ослын улмаас 13 хүн гэмтэж, нэг хүн амиа алджээ.

Мөн дээрх өдрүүдэд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 72 жолоочийг илрүүлсэн бөгөөд давуу эрх бүхий явган зорчигчид гарцан дээр зам тавьж өгөөгүй 162 жолоочид хуулийн дагуу хариуцлага тооцсон байна.

Сэтгэгдэл үлдээх

One thought on “Насанд хүрээгүй хүүхэд автомашин жолоодож, гэрлийн шон мөргөсний улмаас дөрвөн хүүхэд гэмтжээ”

Leave a Reply

Your email address will not be published.

Confirm that you are not a bot - select a man with raised hand:

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.