Архи зардаггүй өдөр архидан согтуурч нэгнийхээ аминд хүрчээ

Согтуурсан үедээ хүний эрүүл мэндэд халдах, амь насанд хүрсэн гэх харамсалтай хэргүүд цагдаагийн байгууллагад олноор бүртгэгдэх болсон. Сар бүрын 1-ний өдөр улс орон даяар архи, согтууруулах ундаа зарахыг хориглосон. Гэтэл өнгөрсөн есдүгээр сарын 1-ний өдөр Өвөрхангай аймагт согтуурсан үедээ нэгнийхээ амь насыг хохироосон харамсалтай хэрэг гарсан байна.

Тус хэргийг талаар ЦЕГ-аас тодруулахад, Өвөрхангай аймгийн нэгэн сумын “… тоот хашаанд хүн нас барсан байна” гэсэн дуудлага мэдээлэл есдүгээр сарын 01-ний өдөр цагдаагийн байгууллагад ирсэн байна. Дуудлагын дагуу цагдаагийн байгууллага тухай газарт шалгалт хийхэд урьдчилсан байдлаар 39 настай, эрэгтэй О-гийн гуян тус газарт 44 настай, эрэгтэй Ч нь согтуурсан үедээ маргалдсаны улмаас хутгалж, амь насыг нь хохироосон байж болзошгүйг тогтоосон байна. Тус хэргийг Өвөрхангай аймаг дахь цагдаагийн газар шалгаж байгаа учир дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй байгааг цагдаагийн газраас мэдэгдсэн юм.

Улсын хэмжээнд энэ оны эхний найман сарын байдлаар Эрүүгийн хуулийн 10.1 буюу Хүний алах 391 гэмт хэрэг бүртгэгдсэн байна. Иймд иргэдийг архи согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэглэхгүй байхыг сэрэмжлүүлж байна.

+ There are no comments

Add yours