Насанд хүрээгүй охидтой архидан самуурч, зам тээврийн осол гаргаж насанд хүрээгүй хүүхдийн аминд хүрсэн хэрэгт Булган аймгийн Онцгой байдлын алба хаагчид холбогджээ. Уг хэрэг энэ оны долдугаар сарын 30-нд Булган аймагт гарсан байдаг. Булган аймгийн Ерөнхий боловсролын сургуулийн 11 дүгээр ангийн охидтой Онцгой байдлын хэлтсийн алба хаагч Э,Л нар долдугаар сарын 30-нд уулзаж, шоудахаар болсон байна.
Уулзаад л согтууруулах ундаа хэрэглэсэн тэд архи хэтрүүлсэн хэрэглэсэнээ ч тоохгүй машин барин замын хөдөлгөөнд оролцож, замдаа 15 настай Н-тэй тааран машиндаа суулгаад аймгаас гарч шоудахаар хөдөлсөн аж. Архи хэтрүүлсэн хэрэглэсэн тэд хурд хэтрүүлэн давхиж зам тээврийн осол гаргаснаар 15 настай Н газар дээрээ нас барж, бусад нь хүнд гэмтсэн байна.
Тухайн үед жолоо барьж явсан Онцгой байдлын алба хаагч Л-ийн биеийн байдал нь харьцангуй гайгүй байгаа учир гадуур эмчилгээ хийлгэж байгаа бөгөөд гэмтсэн алба хаагчид болон охидыг Гэмтэл согог судлалын төвд авчран эмчилж байгаа аж.
Харин онц байдал зарласан онцгой байдал болон хүчний байгууллагууд өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байсан үед албаны нэр хүндэд сөргөөр нөлөөлөх асуудал үүсээд байгаа учир уг хэргийг олон нийтэд хүрэхээс нь өмнө шуурхай шийдвэрлэхийг шат шатандаа үүрэгдэн нууцалсан ч ийнхүү ил болж байна.
Орон даяар онц байдал зарласан энэ үед Онцгой байдлын албанд ажилладаг алба хаагчид насанд хүрээгүй охидтой архидан согтуурсан. Архидан согтуурсан үедээ зам тээврийн осол гаргаж, насанд хүрээгүй хүүхдийн амийг хөнөөсөн хэрэгт онцгой байдлын алба хаагчид оролцсон нь маш том асуудал төдийгүй уг хэргийг нуун дарагдуулах гэж ихэд нууцалж, бүр цагдаагийн байгууллагын жижүүрийн мэдээнээс ч дуудлагын мэдээллийг нь устгуулсан нь хэрээс хэтэрсэн асуудал гэдгийг сэтгүүлчийн зүгээс сануулах нь илүүц биз ээ…
Сэтгүүлч Х.Сансар
More Stories
2026 оныг “Боловсролыг дэмжих жил” болголоо
Засгийн газрын ээлжит хуралдаан 2025 оны дөрөвдүгээр сарын 02-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Байгалийн хийн хоолой барих төслийн...
Улс тунхагласны баярын барилдааны түрүү бөхий бай 10 сая төгрөг
Маргааш буюу энэ сарын 26-нд Монгол Бөхийн Өргөөнд болох хүчит 128 бөхийн барилдаанд зодоглохоор улсын цолтой 35 бөх бүртгүүлжээ. Тодруулбал...
Өмнөд Солонгост цалинг нь олгохоос татгалзсан ажил олгогчийнхоо аминд хүрсэн хэрэг гарчээ
Уг хэрэг энэ сарын 11-ны өдөр гарчээ. Өмнөд Солонгосын Сосанд байрлах нэгэн кимбабны газар ажиллаж байсан эр захирлаасаа цалингаа авахыг хүсэхэд...
“Рутан” ХХК-ийн гаргасан зөрчлийг арилгуулна
Дэлхийн банкны хөнгөлөлттэй зээлээр дулааны 2А магистраль, 2ф350 мм-ийн голчтой 0,95 хос.км шугамыг 2ф500 мм-ийн голчтой болгон өргөтгөн шинэчлэх ажлыг...
“Номин моторс” төвөөс “Титан центр” хүртэлх замыг хааж, шинэчилнэ
ХУД-ийн 23 дугаар хороо, Наадамчдын авто замын хэсэгчилсэн засвар, шинэчлэлтийн ажлын хүрээнд “Номин моторс” төвөөс “Титан центр” хүртэлх авто замыг...
Увс, Баян-Өлгий, Завхан, Баянхонгор аймагт ган болох эрсдэл дунд зэрэг байна
Ус Цаг Уур, Орчны Судалгаа Мэдээллийн Хүрээлэн(УЦУОСМХ)-гээс ган зуншлагатай холбоотой ажиглалтын болон хиймэл дагуулын олон төрлийн мэдээ бэлтгэдэг. Эдгээрийг нэгтгэн...