СEХ-ны дарга Ч.Содномцэрэнг чөлөөлөхөөр болов

УИХ дахь МАН-ын бүлэг хуралдаанаар СЕХ-ны дарга Ч.Содномцэрэн нарын дөрвөн хүнийг үүрэгт ажлаас нь чөлөөлөх асуудлыг хэлэлцжээ. Энэ талаар УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн “Бүлгийн хурлаар СЕХ-ны дарга Ч.Содномцэрэн, нарийн бичгийн Ц.Болдсайхан, гишүүн Э.Батболд, С.Баатаржав нарын чөлөөлөгдөх хүсэлтийг шийдвэрлэлээ. Ч.Содномцэрэн, Ц.Болдсайхан нарын хувьд тэтгэврийн насанд хүрсэн бол С.Баатаржав улс төрийн албан тушаалд дэвшсэн байна. СЕХ-ны гишүүн төрийн жинхэнэ албан хаагч байх ёстой аж.

Гишүүн Э.Батболд мөн чөлөөлөгдөх хүсэлтээ гаргасан. Эдгээр хүмүүсийн оронд дөрвөн хүнийг нэр дэвшүүлсэн байна. Сонгуулийн төв байгууллагын хуулиараа УИХ тав, Ерөнхийлөгч хоёр хүнийг СЕХ-ны гишүүнд нэр дэвшүүлдэг. Ингээд нийт есөн гишүүнтэй, хараат бус, төрийн жинхэнэ албан хаагчид байх ёстой” гэв.

+ There are no comments

Add yours