“471 хүнд шинжилгээ хийхэд, CoVid19 илрээгүй”

Эрүүл мэндийн яам болон холбогдох албаныхан CoVid19 цар тахлын нөхцөл байдлын талаар мэдээлэл хийлээ. Энэ үеэр ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа “Наймдугаар сарын 27-нд ХӨСҮТ-ийн Вирус судлалын лаборатори болон Дархан-Уул аймгийн Вирус судлалын салбар лабораторид 471 хүнд шинжилгээ хийхэд 471 хүнд коронавирус илрээгүй.

Үүнд Франкфуртээс ирсэн 259, гаднын улс руу явах хүсэлт гаргасан 19, тандалтын зорилгоор цуглуулсан 5, Сэлэнгэ аймагт тусгаарлагдсан 60, Дархан-Уул аймагт тусгаарлагдсан 64, Алтанбулагийн боомтоор орж ирсэн 19 жолоочийн шинжилгээнээс коронавирус илрээгүй.

Манай улсад зөөвөрлөгдөн орж ирсэн нийт 301 батлагдсан тохиолдлын 291 нь эдгэрлээ. Нийт халдвар авсан хүмүүсийн 96.6 хувь нь эдгэрсэн бөгөөд өнөөдрийн байдлаар сувиллын ажиглалтад 33, гэрийн тусгаарлалтад 35, ажиглалт, тусгаарлалтын хугацаа дууссан 223 хүн байна.

Одоогийн байдлаар халдвартын клиникт 10 хүн эмчлүүлж байна. Есөн хүний байдал хөнгөн, нэг хүний биеийн байдал хүндэвтэр байна” гэв.

+ There are no comments

Add yours