Нэгдүгээр ангид элсэгчдийн цахим бүртгэл өнөөдөр дуусна

Нэгдүгээр ангид элсэгчдийн бүртгэл өнөөдөр 17.00 цагт дуусна. Нэгдүгээр ангийн сурагчдын цахим бүртгэл наймдугаар сарын 3-наас эхэлсэн юм. Энэ жил 2014 оны нэгдүгээр сарын 1-нээс арванхоёрдугаар сарын 31-ний хооронд төрсөн хүүхдүүдийг бүртгэнэ. Цахим элсэлтийн хүсэлтийг зөвхөн нэг удаа гаргах бөгөөд эцэг, эхчүүд хүүхдээ цахим бүртгэлд бүртгүүлэхдээ www.parent.edu.mn вэб сайтад хандах юм. Харин хаягийн зөрчилтэй хүүхдүүдийг эцэг, эх нь хамран сургах тойргийн сургуульд өөрийн биеэр очиж бүртгүүлнэ.

+ There are no comments

Add yours