2013 онд сураггүй алга болсон иргэнийг хөнөөсөн гэмт хэрэгтнийг тээврийн цагдаагийн албанаас илрүүллээ.

2013 оны 10 сарын 31-ний өдөр Баянзүрх дүүрэгт оршин суух хаягтай “М”-ийг гэрээсээ гараад сураггүй алга болсон гэж цагдаагийн байгууллагад ар гэрээс нь тэмдэглүүлсэн байна.

Мэдээллийн дагуу цагдаагийн байгууллагаас хэрэг нээн шалгаж уйгагүй хөөцөлдсөний эцэст “Г” нь хохирогч “М”-тэй тухайн үед танилцаж, улмаар гэртээ дагуулан очиж байжээ. Тухайн үед согтууруулах ундааны зүйл хэрэглэн амь насыг нь хохироосон бөгөөд цогцсыг хашаандаа байрлах гүний худагт хийж булсныг эрүүгийн цагдаагийн албанаас илрүүлэн шалгаж байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Previous post Туул голын урд эрэг дэх амралтын талбай удахгүй ашиглалтад орно
Next post 41 дүгээр сургууль бичил цэцэрлэгт хүрээлэнтэй боллоо