Дэлхийн жишигт нийцсэн 720 хүүхдийн сургууль ашиглалтад ороход бэлэн боллоо

Чингэлтэй дүүргийн алслагдсан гэр хорооллын бүс, 7-р хороонд Дэлхийн жишигт нийцсэн 720 хүүхдийн сургууль ашиглалтад ороход бэлэн боллоо. Тус сургууль нь Японы хөрөнгө оруулалтаар баригдсан бөгөөд газар хөдлөлтөд хорогдох байр болон ашиглагдах боломжтой, 1 ангид хамгийн ихдээ 36 хүүхдийг авахаар тооцсон, нийт 85 ажлын байрыг шинээр бий болгосон. Тус сургуулийн спорт заал нь Нидерланд улсын зориулалтын ОУ-ын стандартад нийцсэн зөөлөн шалавчаар тохижуулагдсан зэрэг хүүхдийн аюулгүй байдлыг бүрэн хангаж чадсан.

+ There are no comments

Add yours