Хөвсгөлийн Улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргаанаас Хөвсгөл нуурын эрэг орчимд үйл ажиллагаа эрхэлж буй аж ахуйн нэгжүүдэд хяналт, шалгалт хийж байгаа аж.

2020 оны наймдугаар сарын 25-ны өдрийн эргүүл хяналтаар Хатгал тосгон буюу Хөвсгөл нуурын баруун эрэгт үйл ажиллагаа явуулдаг нэр бүхий зочид буудал нь бохир усаа насосоор татан, урсгаж, нуурыг бохирдуулж байгаа нь илэрсэн талаар “Хөвсгөлийн Улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргаа” цахим хуудастаа мэдээлжээ.

Уг хэрэг дээр зохих арга хэмжээг авч холбогдох хуулийн байгууллагад шилжүүлэхээр тус захиргаанаас ажиллаж буй бөгөөд цаашид хяналт шалгалт үргэлжлүүлэх талаараа мөн мэдэгдсэн байна.

Image may contain: sky, plant, ocean, outdoor, nature and water Image may contain: shoes, water and outdoor

 

Сэтгэгдэл үлдээх

Leave a Reply

Your email address will not be published.

Confirm that you are not a bot - select a man with raised hand:

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.