Д.Эрдэнэбат нарын долоон хүнд холбогдох хэргийн шүүх хуралдаан хойшиллоо

УИХ-ын гишүүн асан Д.Эрдэнэбат нарын долоон хүнд холбогдох хэргийн шүүх хурал Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн танхимд 2020 оны наймдугаар сарын 17-ны 10:00 цагт эхэлсэн билээ.

Тав дахь өдрөө үргэлжилж байсан шүүх хуралдааны явцад буюу 2020 оны наймдугаар сарын 21-ний өдөр шүүгдэгч Б.Минжбадамын биеийн эрүүл мэндийн байдалтай холбоотой хүндэтгэн үзэх шалтгааны улмаас шүүх  хуралдааныг үргэлжлүүлэн явуулах боломжгүй нөхцөл байдал үүссэн байна.

Иймд хэргийн оролцогч нараас гаргасан хүсэлтийг харгалзан шүүх хуралдааныг завсарлуулж, 2020 оны наймдугаар сарын 24-ний өглөө 09.00 цагт үргэлжлүүлэн хэлэлцэхээр шийдвэрлэв.

Нийслэлийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Д.Эрдэнэбат, Б.Болор, Н.Золжаргал, Д.Ганбат, Д.Доржханд, Б.Минжбадам, Л.Санжаадорж нарын долоон хүнд холбогдох нийт 187 хавтас бүхий эрүүгийн хэргийг Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2020 оны 04 сарын 08-ны өдөр хүлээн авч байв.

Эх сурвалж: Баянзүрх , Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газар

+ There are no comments

Add yours