Сургуулийн орчинд өндөг, чипс хиам худалдахыг хориглоно

Сургуулийн орчинд дараах хүнсний бүтээгдэхүүнийг худалдаалахыг хориглоно. Үүнд: 

  • Бүх төрлийн согтууруулах болон хийжүүлсэн ундаа
  • Энергийн болон спортын ундаа
  • Өндөг, элсэн чихрээр хийсэн коктейль
  • Хатуу зөөлөн чихэр, шоколад тэдгээрийн орцтой мөхөөлдөс
  • Химийн аргаар гаргаж авсан кремтэй бүтээгдэхүүн
  • Шаржигнуур төмс, чипс, попкорн, давсалсан самар
  • Шаардлага хангаагүй бохь
  • Хиам, зайдас
  • Бүх төрлийн чанадаг, дэвтээдэг гоймон
  • Тосонд шарсан ширхгийн хоол
  • Транс тос агуулсан бүх төрлийн хоол хүнс орно.

“Сургуулийн орчин” гэдэгт Ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тухай хуульд зааснаар сургуулийн байр, дотуур байрыг, Газрын тухай хуульд зааснаар сургуульд эзэмшүүлсэн газар, түүнээс эргэн тойрон дахь 150 метр хүртэлх газрыг ойлгох юм.

Эх сурвалж: Баянгол дүүргийн мэргэжлийн хяналтын хэлтэс

+ There are no comments

Add yours