Мэдээлэл, харилцаа холбооны салбарын орлого 643 тэрбум төгрөгт хүрчээ

Цар тахалтай холбоотойгоор өсөлттэй байсан цөөн салбарын нэгд мэдээлэл, харилцаа холбооны салбар бичигдэж байна.

Үндэсний статистикийн хорооноо танилцуулснаар тус салбарын орлого 2020 оны эхний хагас жилд 642.6 тэрбум төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 32 тэрбум төгрөг буюу 5.2%-аар өсжээ.

Энэхүү өсөлтөд

  • утсан холбооны үйлчилгээнээс олсон орлого 9.1 (10.7%) тэрбум төгрөг
  • компьютер программчлал, зөвлөгөө болон түүнд холбогдох үйлчилгээнээс олсон орлого 8.9 (37.3%) тэрбум төгрөг
  • телевизийн өргөн нэвтрүүлэг бэлтгэх, дамжуулах үйлчилгээнээс олсон орлого 8.4 (10.4%) тэрбум төгрөгөөр өссөн нь голлон нөлөөлжээ.

Зөвхөн 2020 оны эхний гурван сартай харьцуулахад оны хоёрдугаар улиралд тус салбарын орлого 34 тэрбум төгрөг буюу 11.2%-өөр өссөн байна.

Салбаруудын тухай:

  • Кабелийн телевиз хэрэглэгчид 2020 оны 2 дугаар улиралд 900.8 мянга болж, өмнөх оны мөн үеэс 9.1 (1.0%) мянган хэрэглэгчээр нэмэгдсэн
  • Үүрэн утасны идэвхтэй хэрэглэгчид 2020 оны 2 дугаар улиралд 4.4 (давхардсан тоо) сая болж, өмнөх оны мөн үеэс 62.3 (1.4%) мянган хэрэглэгчээр өссөн
  • Улсын хэмжээнд 2020 оны 2 дугаар улиралд 3.8 сая интернэт хэрэглэгчид бүртгэгдэж, үүнээс үүрэн холбооны хөдөлгөөнт өргөн зурвасын хэрэглэгч 3.5 сая, гэрээт интернэт хэрэглэгчид 347.8 мянга байна.
  • Шуудангийн үйлчилгээний салбар 2020 оны эхний хагас жилд 515.1 мянган ширхэг бичиг, захидал, 77.6 мянган ширхэг боодол, 103.3 мянган ширхэг илгээлт, 62.0 мянган ширхэг буухиа, 402.1 мянган ширхэг бизнес захидал, 99.4 мянган ширхэг гибрид шуудан, 9.7 мянган ширхэг цахим худалдааны илгээмж, 3.5 сая ширхэг тогтмол хэвлэлийг хэрэглэгчдэд хүргэжээ.

+ There are no comments

Add yours